Шинэ номын танилцуулга

Share Button

БАЙГАЛЬ ШИНЖЛЭЛ

Содов Ц., Оюунчимэг Д., Саранзаяа С. Экологи, байгаль хамгаалал. –УБ.: 2012. -116х.

Энэ номонд экологи, байгаль хамгаалалын асуудлуудыг экологийн шинжлэх ухааны судлах зүйл., дэлхий түүн дээрх амьдралд од гаригийн нөлөө., экологийн систем., байгаль орчноос хүний аж амьдралд үзүүлэх гамшигт нөлөө., хүн төрлөхтөнөөс байгальд үзүүлэх нөлөө, хүчин зүйлс., байгаль хамгаалах эрх зүйн үндэс гэсэн 6 бүлэгт хуваан авч үзжээ.

20.1

С-52                                  /БШУН унш-7ш/                               Т-15145-15147

 

Голын усны сав газрын усны нөөцийн нэгдсэн менежмент: Сургалтын гарын авлага /Ред. Н.Сонинхишиг. –УБ.: 2009. -96х.

МУИС-ийн “Усны судалгааны төв”-өөс 2009 онд зохион байгуулсан энэхүү сургалтанд газар ашиглалт ба хамгаалалт, гадаргын усны ба газрын доорхи усны нөөц, Туул ба Хараа голын савд зохион байгуулах ус судлалын хэмжилт судалгаа,  агаар-сансрны зургийн тайлал, голын усны чанар, усны чанарын үнэлгээ, ус ашиглах эрх ба хуваарилалт, сав газрын байгууллага ба сав газрын зөвлөлийн санхүүжилт, тогтвортой хөгжил гэсэн асуудлуудыг авч хэлэлцжээ.

26.22я7

Г-52                                                                                             Т-15148-15150

Даш Д., Мандах Н. Газарзүйн шинжлэх ухааны хөгжлийн түүх. –УБ.: 2011. -613х.

Газарзүйн шинжлэх ухааны хөгжлийн түүхийг дэлхийн газарзүйн хөгжлийн түүхэн тойм., Монголын газарзүйн судалгааны түүхэн тойм., газарзүйн шинжлэх ухааны өнөө ба ирээдүй гэсэн 3 бүлэгт хуваан авч үзсэн энэхүү хамтын бүтээл нь оюутан сурагчид, эрдэм шинжилгээний ажилтан, газарзүйг сонирхон судлагч нийт уншигчдад зориулагджээ.

26.8г

Д-39                            /БШУН унш-7ш/                                Т-15132-15134

 

Онон голын сав газрын усны нөөц, байгаль орчин, нийгэм эдийн засгийн өнөөгийн төлөв байдал, хэтийн хандлага: Суурь судалгааны тайлан. –УБ.: Мөнхийн үсэг, 2011. -307х.

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар хэрэгжүүлж байгаа “Нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментээр ядуурлыг бууруулах” төслийн хүрээнд Онон голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг боловсруулах ажлыг хийж эхэлжээ. Энэхүү ажлын хүрээнд Онон голын усны асуудлыг сав газрын хэмжээнд бүрэн цогцоор нь судалж байгаа ба тэрхүү судалгааны ажлын тайланг эмхэтгэн толилуулж байна.

26.89

О-35                                                                                          Т-15143-15144

БИОЛОГИ

Биологийн нөөц, баялагийг хамгаалах ба биоаюулгүй байдал. –УБ.: 2006. -84х.

Энэ номонд биологийн нөөц, баялаг ба хамгаалал., биологийн төрөл зүйл ба байгаль орчин., биоаюулгүй байдал гэж юу вэ?., биотехнологи ба экосистем., биоаюулгүй байдлын тухай  картагены протокол., биоаюулгүйн эрсдлийн үнэлгээ., биотерроризм., биоаюулгүй байдал ба олон нийтийн оролцоо гэсэн асуудлуудыг тусгажээ.

28.088

Б-49                                    /БШУН унш-3ш/                              Б-21280-21281

 

Монгол орны амьтны аймгийн төрөл, зүйлийн баялаг, тэдгээрийн хамгааллын асуудлууд: Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал. №3. 2010-04-23 /Эмх. С.Дорждэрэм. –УБ.: 2010. -130х.

28.088

М-69                                                                        Б-21325

 

 

 

 

Монгол тарвага: Эрдэм шинжилгээний бага хурал, фото зургийн үзэсгэлэн: 2010-3-26 /Хян. Н.Жавзмаа., Л.Мөнхөө. –УБ.: “Х” пресс, 2010. -98х.

28.693.36/1/

М-69                           /БШУН унш-2ш/                               Б-21278-21279

 

 

 

 

 

 

Их нартын байгалийн нөөц газар /Орч. Б.Хэрлэнчимэг. –УБ.: 2011. -64х.

Их нартын байгалийн нөөц газар нь 1996 онд байгуулагдсан бөгөөд Дорноговь аймгийн баруун хойд хэсэгт 43000 га газрыг хамран байрладаг бөгөөд энэ газарт 2001 оноос урт хугацааны судалгааны ажлын төсөл хэрэгжиж байгаа ажээ.  Төслийн хүрээнд энэ нөөц газрын ан амьтан, ургамал, экосистем, цаг уур, усны нөөц, байгаль хамгааллын менежментийн асуудлуудыг судалсан тайлангаасаа байгаль орчныг судлаач нийт уншигчдад толилуулж байна.

28.088

И-95

 

Б-21333-21335

 

Намхайдорж Б. ба бус. Монгол улсын ойн зонхилох хөнөөлт эрвээхэйг бойжилтын үе шат, хүйсээр ялган таних, тэмцэх зарим арга ажиллагааны үндэс. –УБ.: Жинст харгана, 2006. -101х.

Судлаачид энэ бүтээлдээ ойн навч, шилмүүсний хөнөөлт шавьжийн идэш тэжээлийн холбоо, тархалтын талаар, гол гол хөнөөлт эрвээхэйг бойжилтын үе шатууд болон бие гүйцсэн бодгалиар таних тухай, хөнөөлт эрвээхэйн амин ба орчин зүйн онцлогийн талаар, мөн ойн хөнөөлт шавьжтай тэмцэх арга ажиллагааны тухай тэр дотроо энгийн механик аргуудаар хэрхэн тэмцэх талаар дэлгэрэнгүйгээр өгүүлжээ.

44.6/1/

Н-27                                                                                              Б-21282-21283

 

СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ

Пүрэв Ц. Чанарын судалгаа: дүрслэхүй, тайлбарлахуй, ойлгохуй /Ред. Ц.Цэцэнбилэг, М.Батбаатар.  –УБ.: АМЖА принтинг, 2012. -144х.

“Чанарын судалгаа: дүрслэхүй, тайлбарлахуй, ойлгохуй”  энэхүү бүтээлийг философи, социологи, эрх зүйн хүрээлэнгээс хэрэгжүүлж буй  “Монгол улс дахь хотжилтын үйл явц: төлөв байдал, бэрхшээл, хандлагыг социологийн үүднээс шинжлэх нь” суурь судалгааны сэдэвт ажлын хүрээнд бичиж боловсруулсан ба чанарын судалгаа хийдэг социологчид, судлаачид,багш,  оюутан, магистрант, докторант нарт зориулжээ.

60.5

П-91                              /НХШУН унш-7ш/                                Б-21297-21299

 

ТҮҮХИЙН ШИНЖЛЭХ УХААН

 

Гонгоржав У. Дорно дахины дундад зууны түүхийн унших бичиг /Ред.Н.Цогтсайхан. –УБ.: Өнгөт хэвлэл, 2011. -131х.

Энэхүү унших бичиг нь зохиогчийн урьд хэвлүүлж байсан “Дундад зууны түүхийн унших бичиг” дээж бичгүүдийн үргэлжлэл бөгөөд энэ дэвтэрт дундад зууны Хятад, Энэтхэг, Солонгос, Япон, Османы эзэнт болон Арабын Халифт улс, мөн Америк тивийн тухай өгүүлжээ.

63.3/0/4

Г-54                            /НХШУН унш-25ш/                                Б-21316-21320

 

 

Монголын түүхийн судалгааны шинэ хандлага, тулгамдсан асуудал: ХҮП-ХХ зууны эхэн /Эмх. Ч.Дашаа, О.Хироки. –УБ.: Сэндай. 2009. -218х.

Монгол улсын ШУА-ийн түүхийн хүрээлэн, Японы Тохокү их сургуулийн Зүүн хойт Ази судлалын төвтэй хамтран зохион байгуулсан энэхүү эрдэм шинжилгээний хуралд Монгол, Мин, Хойт Алтан улсын харилцаа., Манжийн түрэмгийлэл ба Лигдэн хааны улс төрийн үйл ажиллагаа., Засаг ноён., Өндөр гэгээн, Галдан Бошгитын хэрэг явдал., Зүүнгар., Буурын гэрээ ба ар монголын нутаг дэвсгэр., гэрийн үеийн бичмэл., албан бичгийн хэв., “Шинэ засгийн бодлого”., Ховдын хязгаарын түүхтэй холбогдолтой илтгэлүүдийг авч хэлэлцжээ.

63.3/1/52

М-69                                                                                             Т-15161-15163

Монголын цагаагчин гахай жилийн хувьсгалын түүхийн чухаг сурвалж /Хэвл. нийт. Г.Дашням ба бус. –УБ.: Соёмбо принтинг, 2011. -140х.

Толилуулан буй  энэхүү эмхэтгэлд  “Халхын Хүрээний Газрын Хэргийг Бүгд Түр Ерөнхийлэн Захиран Шийтгэх Газрын явуулсан бичгийн хуулга данс” –ыг бүрэн эхээр нь буулгаж, кирилл үсгээр тайлбарлажээ. Энэхүү данс нь 1911 оны 11-р сарын эцэс, 12-р сард үйлдсэн 43 баримтаас бүрдэх ба одоо Монгол улсын төв архивт хадгалагдаж байгаа ажээ.

63.3/1/6

М-69                                                                                             Т-15151-15153

 

ХҮП зууны монгол түүхэн сурвалжийн тулгуур эхүүд /Суд. хийсэн Ш.Чоймаа, М.Баярсайхан, С.Чулуун, Д.Заяабаатар. –УБ.: Мөнхийн үсэг, 2011.

МУИС-ийн МХСС-ийн багш  Ш.Чоймаа,  М.Баярсайхан,  С.Чулуун,  Д.Заяабаатар нар энэ удаад монгол түүхэн сурвалжийн дотор онцгой байр суурьтай “Хураангуй алтан товч”, Лувсанданзаны “Алтан товч”, “Эрдэнийн товч”, ”Шар тууж”, “Асрагч нэртийн түүх” хэмээх, ХҮП зууны таван түүхэн сурвалжийн судалгааг уншигч олондоо толилуулж байна. Үүнд эх бичвэрийг бусад хувилбар болон холбоо хамаатай түүхэн сурвалжтай харьцуулан нягталсны үндсэнд эрдэм шинжилгээний латин галигаар нарийвчлан галиглаж, бүх үгийн хэлхээс, үгийн давтамжийг үйлдэж., дэлгэрэнгүй тайлбар хийж, уншигчид ойлгон уншихад дөхөм болгож, бичгийн хэлний ухагдахууныг тодотгож, кирилл бичгээр хөрвүүлжээ.

63.2/1/       Асрагч нэртийн түүх. -277х.                                 Т-15186-15188

Хаадын үндсэн хураангуй алтан товч. -304х.    Т-15174-15176

Хаадын үндэсний эрдэнийн товч. -536х.            Т-15183-15185

Эртний монголын хаадын үндэсний их шар тууж. -138х.
Т-15180-15182

Эртний хаадын үндэслэсэн төр ёсны зохиолыг товчлон хураасан алтан товч  хэмээх  оршвой. -764х.        Т-15177-15179

 

Чулуунбаатар Л. Ази Африкийн орнуудын түүх /Ред. З.Баасанжав. –УБ.: 2012. -218х.

Их дээд сургуулийн оюутан, магистрант, мэргэжил дээшлүүлж буй ЕБС-ийн түүхийн багш нарт   зориулагдсан энэхүү сурах бичгийн эхний хэсэгт шинэ үеийн түүхийн үндсэн асуудал, 2-р хэсэгт  1945 оноос хойшхи үе, орчин үеийн асуудлыг хураангуйлан өгүүлжээ.

63.3/0/5

Ч-89                                 /НХШУН унш-7ш/                         Т-15157-15159

 

ЭДИЙН ЗАСАГ

Каснока Б. Миний амьдралын гараа. –АНУ.: 2007. -222х.

Бэн Каснока нь АНУ-д амьдардаг, өдгөө 19 настай бизнесмэн, зохиолч, оюутан, блог хөтлөгч юм. 12 настайдаа анхны компаниа байгуулж, 16 насандаа “оны шилдэг ажил хэрэгч” хүнээр шалгарч байсан ажээ. Цөөхөн жилийн хугацаанд насан туршийнхаа бизнесийн туршлагыг хуримтлуулсан тухай өөрийн мэдлэг, туршлагыг энэхүү сонирхолтой номоор дамжуулан уншигч олонтойгоо хуваалцаж байна.

65.02

К-28                               /НХШУН унш-3ш/                               Б-21331-21332

Лудерер Б. Санхүүгийн математик эхлэн сурах бичиг /Орч. Л.Алтангэрэл, Б.Болормаа. –УБ.: Китон принт, 2009. -101х.

Ахлах ангийн, ялангуяа  эдийн засгийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургуулийн сурагчдад, цаашилбал эдийн засаг болон түүнтэй ойролцоо мэргэжлээр суралцах сурагчдад зориулагдсан энэ номноос үндсэн математик ойлголт, энгийн ба нийлмэл хүүгийн тооцоолол, рентийн тооцоолол, зээлийн эргэн төлөлт ба үнийн, элэгдэл хорогдол ба хөрөнгө оруулалт, практик хэрэглээн дэх үр өгөөжийн тооцоололд суралцах болно.

65.261

Л-81                              /НХШУН унш-7ш/                                Б-21313-21315

 

Монгол улсын өрсөлдөх чадварын тайлан 2010. –УБ.: 2011. -212х.

Энэхүү тайлангийн зорилго нь Монгол улсын дэлхийд өрсөлдөх чадварыг тусгайлан сонгосон 14 оронтой харьцуулахад орших ба Дэлхийн өрсөлдөх чадварын төвийн аргачлалын дагуу статистик тоо баримт болон санал асуулгын дүнгээс бүрдэх 300 гаруй үзүүлэлтийг ашиглан Монгол улсын өрсөлдөх чадварт шинжилгээ хийжээ. Мөн энэ тайланд өрсөлдөх чадварын ойголтыг нарийвчлах үүднээс эдгээр үзүүлэлтийг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа болон дэд бүтэц гэсэн 4 бүлэгт ангилж, монголын эдийн засгийн давуу ба сул тал, онцлох гол шинжийг тусгажээ.

65./1/9

М-69                                                                                            Т-15135-15137

Санхүүгийн зах зээл дэх эрсдэлийн үнэлгээний зарим аргачлал /Эрх. Л.Алтангэрэл., Хян. О.Цэрэнбат.  –УБ.: ЭКИМТО, 2011. -71х.

Эрсдэлийн тухай ойголт нь хүмүүсийн өдөр тутмын амьдралаас эхлээд бүхий л салбарт яригддаг, олон талт төвөгтэй асуудал ажээ. Толилуулан буй энэхүү гарын авлага нь эрсдэлийн тухай ерөнхий ойлголт, VaR загварын онолын үндэслэл болон практик шинжилгээ, копула функцийн хэрэглээ, экстремал утгын онолын хэрэглээ гэсэн 5 бүлэгтэй бөгөөд банк, санхүүгийн салбарт эрсдэлийн чиглэлээр ажиллаж байгаа болон эдийн засгийн математик загварчлал, хэрэглээний математик, хэрэглээний статистик мэргэжлээр сурч буй хүмүүст зориулагджээ.

65.261

С-32                              /НХШУН унш-7ш/                               Т-15154-15156

 

УЛС ТӨР СУДЛАЛ

 

 

Алтанхуяг Н. Ардчилсан засаглал 1206: Эдийн засгийн хувьсгал эхэллээ… –УБ.: 2012. -390х.

Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн энэ номны эхний бүлэгт ардчилсан нам, чөлөөт худалдаа, зах зээл, мөнгө, татварын тогтолцоо ба төрийн хэмжүүр, сонгууль, ардчилалтай холбоотой нийтлэл, 2-р бүлэгт сурвалжлагч нартай хийсэн ярилцлага, 3-р бүлэгт хурал, зөвлөгөөн дээр тавьсан илтгэлүүдийг тус тус эмхэтгэн оруулжээ.

66.3/1/8

А-48                                 /НХШУН унш-3ш/                             Б-21336-21337

 

 

Монгол улсын Батлан Хамгаалахын сайд нар: Намтрын товчоон. Дэд дэвтэр /Хян. С.Баасанхүү, Г.Мягмарсамбуу.  –УБ.: Соёмбо принтинг, 2011. -382х.

Өнгөрсөн 100 жилийн хугацаанд  анхны сайд Г.Гомбосүрэн /1880-1921/ -гээс өгсүүлэн Лу.Болд /2011/ нарын Батлан Хамгаалахын сайдын албан тушаалд ажиллаж байсан нийт 30 хүний намтар түүхийн талаар энэ номонд өгүүлнэ.

 

66.3/1/8

М-69                                                                                                      Т-15166

 

Төр, цэргийн нэрт зүтгэлтэн, домогт жанжин ардын Хатанбаатар  С.Магсаржав /1878-1927/. /Хян. С.Баасанхүү. –УБ.: Соёмбопринтинг, 2011. -282х.

Ардын Хатан баатар С.Магсаржавын намтрыг сүүлийн үеийн судалгааны үр дүнд үндэслэн, архивын шинэ материалуудаар баяжуулан дахин хэвлэн  нийт уншигчдад толилуулж байна.

66.3/1/8

Т-59                                                                                                      Т-15167

 

КГБ, ЦЭРГИЙН ШИНЖЛЭХ УХААН

 

Эндрю К., Гордиевский О. КГБ: Ленинээс Горбачёв хүртэлх үеийн гадаад улс төрийн үйл ажиллагааны түүх /Орос.хэл.орч. Ж.Болд. –УБ.: Бемби сан, 2012. -616х.

Их Британид 1990 онд хэвлэгдэн гарангуутаа хамгийн их борлуулалттай номоор шалгарч байсан энэ номонд тухайн үедээ дэлхийд хамгийн үр дүнтэй ажиллаж байсан хамгийн хүчирхэг Орос, Зөвлөлтийн тагнуулын байгууллагын үүсэл, хөгжлийн түүх, Зөвлөлтийн гадаад тагнуулын байгууллага, тагнуулчид, урьд өмнө хаалттай байсан үйл ажиллагааны талаар өгүүлнэ.

67.401.212/2/

Э-62                                                                                             Т-15138-15140

 

 

Ариунболд Г. ба бус. Монголын эртний улсуудын цэрэг: Хүннү, Сүмбэ, Нирун, Хятан /Хян. Ж.Базарсүрэн, Т.Эрдэнэхишиг. –УБ.: Соёмбо принтинг, 2011. -159х.

Монголын эртний улсууд болох  Хүннү, Сүмбэ, Нирун, Хятан улсуудын төр, цэргийн зохион байгуулалт, дайн байлдаан, зэр зэвсэгийн тухай энэ номонд дэлгэрэнгүйгээр өгүүлнэ.

68.49/1/

А-75                                                                                             Т-15165

 

Монгол улсын Батлан Хамгаалах Яам: Түүхийн тойм. Тэргүүн дэвтэр:  2 дахь хэвлэл. /Хян. С.Баасанхүү ба бус. –УБ.: Соёмбо принтинг, 2011. -340х.

1911 оноос Ардын эрхт монгол улсын цэргийн яам, 1924 оноос БНМАУ-ын цэргийн явдлын яам, 1949 оноос Улсыг батлан хамгаалах яам, 1955 оноос Цэрэг ба нийгмийг аюулаас хамгаалах хэргийг эрхлэх яам, 1959 оноос Ардын цэргийн хэргийг эрхлэх яам, 1968 оноос Батлан хамгаалах яам хэмээн албан ёсоор нэрлэгдэж ирсэн Монгол улсын Батлан Хамгаалах Яамны  нэр нь солигдох бүхэнд түүний ажил үүргийн чиглэл, хүрээ ямар нэгэн хэмжээгээр өөрчлөгдөж ирсэн түүхийг уншигч та энэ номноос уншиж танилцах болно.

68.49/1/

М-69                                                                                                      Т-15168

 

Монгол-Оросын цэргийн хамтын ажиллагаа: Баримтын эмхтгэл. 2-р боть: 1936-1946. /Эмх. Т.Оюунбазар ба бус. –УБ.: Соёмбо принтинг, 2011. -497х.

Энэхүү 2-р ботид 1936-1946 онуудад хоёр улсын цэргийн харилцааны талаар байгуулсан гэрээ хэлэлцээр, цэргийн удирдлагуудын хооронд болсон уулзалт, ярианы тэмдэглэлүүд, ЗХУ-ын зүгээс Монгол улсын цэргийг бэхжүүлэх талаар авсан арга хэмжээ, Монголд Зөвлөлтийн цэрэг байрласан тухай, МАХЦ-ийн байдлын талаарх илтгэл мэдээлэл, материалууд оржээ.

68.8

М-69                                                                                                       Т-15169

 

Шагдар Х. Эрдэм шинжилгээний үгүүлэл, илтгэл, түүхэн нийтлэлийн гутгаар дэвтэр: Түүхээс түүсэн алаг чулуу. –УБ.: Соёмбо принтинг, 2011. -278х.

Энэ номонд Их монгол улс, Чингис хаан, Монголын эзэнт гүрний үеийн цэргийн урлаг, тухайн үеийн гадаад дотоод байдал, аян дайны тактик мөн 1930, 1945, 1947 оны үеийн батлан хамгаалах бодлого, монголын цэрэг-иргэний харилцааны түүхэн уламжлалын талаар өгүүлжээ.

68.49/1/

Ш-15                                                                                                      Т-15164

 

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ

 

Эрдэм шинжилгээний бичиг: Олон улсын харилцаа. № 361-364. –УБ.: 2010-2011.

МУИС-ийн ОУХС-иас эрхлэн гаргадаг эрдэм шинжилгээний бичгийн эдгээр дугааруудад олон улсын харилцаа, Монгол улсын гадаад бодлого, олон улсын эрх зүй, олон улсын эдийн засгийн харилцаа, олон улсын хууль эрх зүйтэй холбогдолтой монгол, орос, англи, япон хэл дээрх эрдэм шинжилгээний өгүүллүүд тус тус оржээ.

72                                                    №20 /361/. -96х.                  13121

Э-73                                                №21 /362/. -110х.                Т-15170

№22 /363/. -102х.                 13122-13123

№23 /364/. -106х.                Т-15171

 

Эрдэм шинжилгээний бичиг: Сэтгүүл зүй. №12 /370/. –УБ.: 2011. -203х.

МУИС-ийн НШУС-ийн сэтгүүл зүйн тэнхимээс эрхлэн гаргадаг эрдэм шинжилгээний бичгийн энэ дугаарт иргэний сэтгүүл зүй, Монголын төрийн мэдээлэл, экологийн сэтгүүл зүй ба цөлжилт, ОНМХ-ийн реклам, интернет сэтгүүл зүй, хошин шог нийтлэлийн онцлог, сэтгүүлийн дизайн, Япон дахь монгол тогтмол хэвлэл, эссений онцлог, сэигүүл зүйн сургалт, эрүүл мэндийн сэдвийг сонинд тусгах нь, ардчилалын үеийн сэтгүүл зүй гэсэн өгүүллүүд оржээ.

72

Э-73                                    /НХШУН унш-1ш/                                    Т-15160

 

Эрдэм шинжилгээний бичиг: Mongolian journal of  anthropology, archaeology and ethnology: The official journal of the National university of Mongolia. Vol-6. №1/365/.  –УБ.: 2010. -222х.

МУИС-ийн НШУС-ийн археологи, антропологийн тэнхимээс эрхлэн гаргасан энэхүү эрдэм шинжилгээний бичигт Хүннүгийн хүн ам, Уйгурийн нийслэл Хар балгас, Монголын нууц товчоо, Бурядын монголчууд, монгол эмэгтэйчүүдтэй холбогдолтой өгүүллүүд оржээ.

72

Э-73                                  /НХШУН унш-3ш/                            Т-15141-15142

 

БОЛОВСРОЛ СУДЛАЛ

 

Дэлгэржав М. Багшийн мэргэжил дээшлүүлэх асуудалд: Эрх зүйн эмхэтгэл. –УБ.: 2012. -302х.

Энэ бүтээлд багшийн мэргэжлийн үйл ажиллагааны онцлог, сурган хүмүүжүүлэх эв дүй, ур чадвар, эрх үүрэг, монгол багш бэлтгэж эхэлсэн түүх, мэргэжил дээшлүүлэх институт байгуулагдан ажиллах болсон түүнтэй холбоотой эрх зүйн актуудын талаар авч үзжээ.

74

Д-88                                /НХШУН унш-7ш/                              Б-21286-21288

 

 

 

Сургалтын арга барил, технологийн шинэчлэлийн асуудал: Социологи, нийгмийн ажил. –УБ.: АМЖА принтинг, 2011. -152х.

Идэр дээд сургуулиас эрхлэн гаргасан энэ номонд социологи, нийгмийн ажлын хүрээнд кейс шинжилгээний аргыг хэрэглэх, сургалтанд тоглоом болон техник хэрэгсэл хэрхэн ашиглах, хамтран суралцах арга барилыг хичээлд хэрэглэх боломж, бүтээлч сэтгэлгээний аргаар хичээлийг төлөвлөх тухай болон багш нарын нийгмийн өнөөгийн төрхийн талаар тусгажээ.

74.58

С-75                             /НХШУН унш-3ш/                              Б-21295-21296

 

 

Урлаг судлалын тэнхим 20 жил: Түүх, дурсамж, дурьдатгал /Эмх. Л.Хэрлэн. –УБ.: 2012. -118х.

20 жилийнхээ ойг тэмдэглэж буй  МУИС-ийн МХСС-ийн ардын урлаг судлалын тэнхимийн анх байгуулагдсан түүх, өнөөгийн тэнхимийн бүрэлдэхүүн, эрдэмтэн багш, үе үеийн төгсөгчдийн дурсамж, дурьдатгалыг эмхэтгэн нийт уншигчдад толилуулж байна.

74.58/1/

У-49                       /НХШУН унш-2ш/                                  Б-21289-21291

ХЭЛ ШИНЖЛЭЛ

 

Базаррагчаа М. Монгол хэлний дүрс дуурайх үг. –УБ.: 2011. -102х.

МУИС-ийн МХСС-ийн хэл шинжлэлийн тэнхмийн багш М.Базаррагчаагийн энэ номонд монгол хэлний дүрс дуурайх үгсийн тухай дэлгэрэнгүй өгүүлэх ба “Монгол хэлний дүрс дуурайх үгс”-үүдийг хавсралт болгон оруулж өгчээ.

 

81.2М-3

Б-16                /НХШУН унш-3ш/                      Б-21284-21285

 

 

Галсан Той. “Илиада”-д нэвтрэх жим: Тэргүүн боть. –УБ.: 2012. -212х.

УБДС-ын багш Той.Галсангийн Монгол судлалын өгүүллийн энэхүү эмхэтгэлд домогтой нөхөрлөсөн нь, буриад хүүхдийн тоглоомын үг хэллэг, эртний монгол соёл, улсын нэрийн учир, монголчуудын ертөнц, аргасан хуурч Чойном, хоршоо үг, барга судлал, буриад хэл аялгуу, үсэг бичгийн эргэлттэй холбогдолтой судалгаа эрдэм шинжилгээний өгүүллүүд нь оржээ.

81.2М-3

Г-20                              /НХШУН унш-3ш/                              Б-21323-21324

 

 

Чинбат Э. Англи монгол толь: 140 000 үгтэй /Ред. Л.Цэдэнсумъяа. –УБ.: Адмон, 2011. -1274х.

Энэхүү толь бичиг нь өмнөх хувилбаруудаасаа илүү олон үгийг багтаасны дээр хамгийн сүүлийн үеийн нэр томъёогоор баяжуулагджээ.

81.2Англ-4

Ч-63                                                               Т-15172-15173

 

 

 

 

Чинбат Э. Монгол  англи толь /Ред. Л.Цэдэнсумъяа. –УБ.: Адмон, 2011. -672х.

Энэхүү толь бичиг нь өмнөх хувилбаруудаасаа илүү олон үгийг багтаасан бөгөөд монгол сурч байгаа гадаадын иргэд, мөн англи хэл сурч буй бүх хүмүүст зориулагджээ.

81.2М-4

Ч-63                                                              Б-21341-21343

 

УРАН ЗОХИОЛ

 

Хаан сургаал: Цоморлиг-2: Эртний монгол уран зохиолын унших /Эмх. Б.Хишигсүх. –УБ.: “Хайтан” студи, 2012. -314х.

Монголын талын язгууртны уран зохиолын сор болсон бүтээлүүдээс дээжлэн сонгож “Хаан сургаал” нэрийн дор хэвлэлд бэлтгэж байгаа ажээ.  Их, дээд сургуулийн оюутнуудын сургалтанд зориулагдсан энэ удаагийн “Цоморлиг-2”-т  эртний монгол уран зохиол болох, 1959 онд хэвлүүлсэн “Монгол уран зохиолын дээж бичиг зуун билиг оршибай” хэмээх бүтээлээс түүвэрлэн авч монгол бичгээс орчин цагийн монгол хэлнээ хөрвүүлэн оруулжээ.

84/1/2

Х-10                                /НХШУН унш-7ш/                             Б-21303-21305

 

Хаан сургаал: Цоморлиг-4: Хутагт Молон тойн эхдээн ач хариулсан хэмээх судар оршибай /Эмх. Б.Хишигсүх. –УБ.: “Хайтан” студи, 2012. -101х.

Монголын талын язгууртны уран зохиолын сор болсон бүтээлүүдээс дээжлэн сонгож “Хаан сургаал” нэрийн дор хэвлэлд бэлтгэж байгаа ажээ.  Их, дээд сургуулийн оюутнуудын сургалтанд зориулагдсан энэ удаагийн  “Цоморлиг-4”-т  “Хутагт Молон тойн эхдээн ач хариулсан хэмээх судар оршибай” бүтээлийг монгол бичгээс орчин цагийн монгол хэлнээ хөрвүүлэн оруулжээ.

84/1/2

Х-10                              /НХШУН унш-7ш/                               Б-21300-21302

ШАШИН СУДЛАЛ

 

Дашдулам Д., Наранчимэг Ж. Нийслэл хүрээний голын Чойжон сахиусны сүм буюу догшидын орон. –УБ.: 2011. -253х.

Энэхүү судалгааны бүтээлд түүхэн баримтад тулгуурлан “Чойжон ламын сүм” болон төрийн гол Чойжонгоор тодорсон Лувсанхайдувын тухай анх удаа цогц байдлаар өгүүлжээ. Лувсанхайдув нь төрөл угсааны хувьд өндөр дээд хувьтай төрсөн ах ҮШ Богдын төрсөн дүү гэдгээрээ Чойжон болон тодроогүй харин өөрийн төрөлхийн шинж, чадвар, хүч, онцгой увидасаараа нууц тарнийн ид шидийг эзэмшин авшигийг хүртэн төрийн Чойжонд тодорсон нэгэн түүхт хүн байжээ.

86.35

Д-39                               /НХШУН унш-10ш/                            Б-21326-21330

 

 

Дашчойнпэл, Гунгаачойлин, Идгаачойнзинлин дацанд домын дамжаа барьсан лам  нарын бүртгэл /Хэвл.бэлт. Э.Жигмэддорж. –УБ.: Соёмбо принтинг, 2011. -108х.

Монголын бурхан шашин, хутагт хувилгаадын намтар түүхэнд холбогдох чухал баримтын нэг болох  “Дашчойнпэл, Гунгаачойлин, Идгаачойнзинлин  гурван дацанд домын дамжаа барьсан хүрээ 30 аймгийн лам  нарын бүртгэл”-ийн гар бичмэлийн фото хуулбарыг латин галиг, кирилл хөрвүүлгийн хамт хэвлүүлэн толилуулж байна.

86.35

Д-39                               /НХШУН унш-3ш/                               Б-21321-21322

 

ФИЛОСОФИЙН НЭР ТОМЪЁО

 

Дорждагва Т. Философийн зарим нэр томъёо: Монгол-англи-орос-герман хэл дээр /Ред. Ц.Цэцэнбилэг. –УБ.: Битпресс, 2012. -108х.

Философийн мэргэжлийн хүрээнд өргөн хэрэглэгддэг зарим нэр томъёог монгол болон дэлхийн түгээмэл хэлнүүд болох орос, англи, герман хэл дээр оноон хадаж, Монголын соёл судлалын холбооноос эрхлэн бэлтгэсэн энэхүү толь бичгийг их, дээд сургууль, коллежийн оюутан, философи сонирхон суралцагчдад толилуулж байна.

87я2

Д-54                                /НХШУН унш-7ш/                              Б-21292-21294

 

АНГЛИ ХЭЛ ДЭЭРХ НОМ

 

Mongolia human development report 2011: From vulnerability to sustainability. Environment and human development. –UB.: 2011. -129p.

This fifth Mongolia human development report is more than ever the fruit of research contributions, advice and support from dedicated individuals and organizations the like. The report preparation team wishes to express the deepest gratitude to all those who provided their intellectual inputs and feedback throughout numerous consultative meeting, extensive research and preparatory work held between December 2008 and June 2011.

60.56/1/

H-91                                                                                                  13119-13120

 

 

 

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар