“Оны шилдэг улсын их сургууль”-иар шалгарлаа

Share Button

BEST OF MONGOLIA – 2018 буюу Оны шилдэг байгууллагуудад батламж гардуулах ёслолын үйл ажиллагаа 7 дахь жилдээ амжилттай зохион байгууллагджээ. Энэхүү шалгаруулалт нь хэрэглэгч олон нийтээс зөвхөн цахимаар санал авч шилдэг байгууллагуудыг шалгаруулдаг бөгөөд 2018 оны санал асуулга 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 25-ныг хүртэл www.bestofmongolia.mn сайтаар явагджээ. Уг олон нийтийн санал асуулгад 1150 байгууллага 68 номинацид өрсөлдөж, давхардсан тоогоор нэг сая гаран хэрэглэгч 500,000 саналыг өгсөн байна.

“BEST OF MONGOLIA – 2018” оны шилдэг байгууллага шалгаруулах цахим санал асуулгаар Монгол Улсын Их Сургууль “Оны шилдэг улсын их сургууль”-иар шалгарлаа.

МУИС-ийн эрдмийн хамт олны эвсэг, сааршгүй хөдөлмөр зүтгэл, эрдэм мэдлэг, арга туршлага, зөв хандлагын үр шим нь амжилтын хамгийн чухал хүчин зүйл билээ.