БНЧУ-д зохион байгуулагдах Слав судлалын зуны сургалтын хөтөлбөрт урьж байна

Share Button

Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамнаас слав судлалын чиглэлээр суралцаж буй суралцагчид, слав хэлийг судалдаг төгсөгчид, ажилтан албан хаагчдыг дэмжих зорилгоор БНЧУ-д зохион байгуулагдах слав судлалын зуны сургалтын хөтөлбөрийг зарлаж байна.

Тэтгэлгийн зорилго: Хоёр улсын засгийн газар хоорондын гэрээний дагуу МУИС-аас дэвшүүлсэн нийт 3 хүнийг уг зуны сургалтад тэтгэлгээр хамруулах бөгөөд өгөгдсөн орон тооноос гадна хувиараа төлбөрөө төлөх боломж мөн нээлттэй байна. Тэтгэлэг дараах гурван их сургуулиудад зарлагдсан байна:

  1. Карлын их сургуулийн харъяа Подебради хот дах Хэл, бэлтгэл сургалтын институт (зуны сургалтын хугацаа: 2019 оны 7 сарын 1-26-ны өдрүүд)
  2. Плзендэх Баруун Бохемийн их сургуулийн Хэрэглээний хэл шинжлэлийн институт (зуны сургалтын хугацаа: 2019 оны 7 сарын 6-26-ны өдрүүд)
  3. Ческе Будеёвицэ дэх Өмнөд Бохемийн Их Сургуулийн Урлагийн Факультет (зуны сургалтын хугацаа: 2019 оны 8 сарын 18-ноос 9 сарын 9-ний хооронд)

Тэтгэлэгт тавигдах шаардлага:

  1. МУИС-ийн идэвхитэй төлөвийн бакалаврын 2-3 түвшний оюутан, магистр доктор, багш, ажилтан /төгсөгч байж болно/
  2. Европ стандартын Чех хэлний А1-А2 түвшний мэдлэгтэй /Ерөнхий суурь хөтөлбөрөөр Чех хэлийг судалсан байх/
  3. Харилцааны соёлтой, нээлттэй, суралцах судалгааг хийх хүсэл эрмэлзлэлтэй байх

Бүрдүүлэх материал:

  1. Сургуулийн тодорхойлолт англи хэл дээр
  2. Албан ёсны дүнгийн хуулбар англи хэл дээр
  3. Суралцагчийн талаархи мэдээллийг агуулсан тэтгэлгийн анкет (татаж авах)
  4. Сургалтын зорилго бичгээр өгөх
  5. Гадаад пасспортын хуулбар /хүчинтэй хугацаа 6 сараас дээш байна/
  6. 6 сараас хэтрээгүй цээж зураг 2 % (4,5 cm × 3,5 cm нэрээ ард нь бичсэн байна.)

Тэтгэлэгт дараах зүйлс багтана. Үүнд:

  • Хоол хүнс ба байрлах газар (өглөөний, өдрийн, оройн хоол багтана)
  • Сургалтын төлбөр
  • Зуны сургуулийн курсын хүрээнд зохион байгуулагдсан соёлын арга хэмжээ ба аялалд үнэгүй хамрагдах эрх

Тэтгэлэгт дараах зүйлс хамрагдахгүй.Үүнд:

  • Олон улсын тээврийн зардал
  • Виз олголттой холбоотой зардлууд
  • Даатгалын зардал

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр

Хүсэлт гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг МУИС-ийн хичээлийн II байр 216 тоот Оюутан, төгсөгчийн хэлтэст өөрийн биеэр авчирч өгөх ба өөрийн материалыг нэг багц PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ.

Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас үзнэ үү:

 ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар