МУИС-ийн 70 жилийн ойг угтан Гадаад Хэл Соёлын Сургууль БСШУЯ, БНХАУ-ын ЭСЯ, МУИС-ийн Күнзийн Институт, Монголын Хятад хэлний багш нарын холбоохамтран ЕБС-ийн сурагчдын дунд хятад хэлний улсын олимпиадыг 2012 оны 4-р сарын 15-нд амжилттай зохион явууллаа. Олимпиадын хоёрын даваанд хятад хэлний сургалттай хот, хөдөөгийн 20 орчим дунд сургуулийн 170-аад сурагч хятад хэлний анхан, дунд болон дээд шатны ангилалд мэдлэг, чадвараараа уралдаж, улмаар9 сургуулиас шалгарсан 90 сурагч улсын олимпиадад оролцжээ.
Олимпиадын анхан шатны ангиллын тэргүүн байранд Үйцай сургуулийн 5-р ангийн сурагч Б.Цэнгэл, дэд байранд мөн сургуулийн 4-р ангийн сурагч А.Мөнгөнзаяа, 5-р ангийн сурагч Л.Цолмон, Ч.Николи нар, гутгаар байранд Үйцай сургуулийн 4-р ангийн сурагч Э.Анарбат, Найрамдал сургуулийн 5-р ангийн сурагч Э.Жаргалмаа, Э.Наранбаатар, тусгай байранд Найрамдал сургуулийн 4-р ангийн сурагч Х.Бодьмарал, Б.Номин, Хүслийн Өргөө сургуулийн 3-р ангийн сурагч А.Намжум нар шалгарсан байна.
Дунд шатны ангиллын тэргүүн байранд Үйцай сургуулийн 8-р ангийн сурагч Б.Ариун, дэд байранд Найрамдал сургуулийн 9-р ангийн сурагч Г.Анударь, Үйцай сургуулийн 7-р ангийн сурагч Б.Нинжин, гутгаар байранд Найрамдал сургуулийн 9-р ангийн сурагч Э.Наранцэцэг, Үйцай сургуулийн 8-р ангийн сурагч М.Мөнхзаяа, тусгай байранд Найрамдал сургуулийн 9-р ангийн сурагч Б.Амарсанаа, Үйцай сургуулийн 7-р ангийн сурагч М.Жаргалсүрэн, Найрамдал сургуулийн 7-р ангийн сурагч Ц.Дамбацэрэн, Хишиг сургуулийн 8-р ангийн сурагч С.Нинжин, 9-р ангийн сурагч Ж.Анужин нар шалгарчээ. Улсын олимпиадын дээд шатны ангиллын тэргүүн байранд Найрамдал сургуулийн 11-р ангийн сурагч Б.Батцэцэг шалгарч МУИС-ийн ГХСС-д элсэн суралцах эрхийн бичгээр шагнууллаа. Тус ангиллын дэд байранд Найрамдал сургуулийн 10-р ангийн сурагч М.Энхзул, 23-р сургуулийн 10-р ангийн сурагч М.Болор-Эрдэнэ, гутгаар байранд Үйцай сургуулийн 10-р ангийн сурагч Э.Энэрэл, 11-р ангийн сурагч Г.Сүхбат, тусгай байранд Үйцай сургуулийн 11-р ангийн сурагч Г.Ариунбуян, Э.Жавхлан, 10-р ангийн сурагч Т.Батмөнх, 23-р сургуулийн 11-р ангийн сурагч А.Цэрэнлхам нар шалгарсан байна.
Олимпиадын шагналт байранд орсон сурагчдаас “Хятад хэлний гүүр” дэлхийн хятад хэлний тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох сурагчдын сонгон шалгаруулалт 4-р сарын 21-нд МУИС дээр явагдана.