БОАЖЯ-аас санаачлан хэрэгжүүлж буй Байгаль орчныг хамгаалах хаврын сарын аяны хүрээнд МУИС-ийн Экологийн боловсролын төв, “Байгаль-эх лицей” ахлах сургуулиас хүүхэд залуучууд, ЕБС-ийн багш нар, олон нийтэд зориулсан олон арга хэмжээ зохион байгуулж буйн нэг нь 5-8, 9-12, 13-аас дээш насны ангиллаар боловсруулсан “Экологийн танин мэдэхүйн хөтөлбөр”-ийн нээлтийн үйл ажиллагаа юм. 2012 оны 4-р сарын 16-нд зохион байгуулсан уг арга хэмжээнд БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар урилгаар оролцож, ЭБТ, БЭЛАС-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Сайдыг зочлох үеэр БЭЛАС-ийн сурагчид Байгаль хамгаалах сарын аянд зориулан гаргасан ханын самбараа тайлбарлан танилцуулж, түрүүлсэн 11а, Газарзүйн-10, Биологийн-10, 11е анги сайдаас шагналаа гардан авлаа.
Ханын самбарын уралдаанд 1-р байр эзэлсэн 11а ангийн самбар
ЭБТ нь 2010 оноос танин мэдэхүйн явуулын болон суурин өртөөний хөтөлбөр боловсруулан, хүүхэд багачууд, олон нийтэд үйлчилж байгаа билээ. Экологи-байгалийн музейн үзмэрт түшиглэсэн уг суурин өртөөний анхны зочноор СБД-ийн 2-р сургуулийн 5д ангийн сурагчид уригдаж, танин мэдэхүйн 10 өртөөгөөр аялан амьтан, ургамлын талаарх мэдлэгээ бататгалаа. Уг өртөөг ББС-ийн дэргэдэх “Экологи-Эрдэм” клубын оюутнууд хөтлөн явуулав.