“Англи дууг хэн сайн дуулах вэ?” тэмцээнд оролцохыг урьж байна

Share Button

МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтэс, Гадаад хэлний төвөөс зохион байгуулж буй “Англи дууг хэн сайн дуулах вэ?” сэдэвт Англи дууны тэмцээнд оюутан та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Тэмцээний зорилго: Энэхүү тэмцээний хүрээнд сонсох болон ярих дадлыг сайжруулах, англи хэлний үгийн санг нэмэгдүүлэх, улмаар англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, оюутнуудын авьяас чадварыг нээн хөгжүүлэх зорилгоор “Англи дууг хэн сайн дуулах вэ?” тэмцээнийг зохион байгуулж байна.

Зохион байгуулагчид:

  • МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтэс
  • МУИС-ийн ШУС-ийн Гадаад хэлний төв

Оролцогч оюутнуудад тавигдах шаардлага:

  1. МУИС-ийн англи хэл судалдаг аль ч түвшний оюутан орж болно
  2. “Яг түүн шиг” ододыг  дуурайсан үзүүлбэр үзүүлж болно.
  3. Ганцаарчилсан буюу багаараа орж болно.

2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 18.00 цагаас өмнө Англи хэлний Д Мягмарсүрэн (99095846 ) , Б.Нямжав (99172557) багш нарт бүртгүүлнэ үү.

Шагнал урамшуулал: Оноогоор шалгаруулж 1, 2, 3 дугаар байр эзэлсэн оролцогчдыг шагнана.

Хэзээ:  2019.03.02 ны 12.00 цагт.

Хаана: МУИС-ийн хичээлийн 2-р байрны А зааланд болно.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар