МУИС-ийн 1-р курсын оюутнуудын дунд зохиогдох кросс гүйлтийн тэмцээн 2012 оны 04-р сарын 29-ны Ням гаригийн 10.00 цагт Яармагийн хурдан морины уралдааны талбайд /хуучнаар/ болно.
Эрэгтэй 3000 м эмэгтэй 1000м-т гүйх ба 20 байр шагналтай. Эхний 3 байранд орсон тамирчдад Алт, мөнгө, хүрэл медаль дурсгалын зүйлс гардуулна.
Хаяг: Яармаг, нисэх чиглэлийн автобусанд суугаад Яармагийн гүүрнээс цааш автобусны 3 дахь буудал дээр буюу 41-р дунд сургуулийн буудал дээр буугаад урагшаа 250 м алхаад гүйх талбай дээрээ очно.
Жич: Тухайн өдрийн цаг агаартаа зохицуулж өмсөх хувцсаа сонгох ба зориулалтын гутал хувцастай байхыг анхааруулж байна. Ангиудын бүртгэл 09.30-10.00
Энэхүү кросс уралдаан нь хичээлээс гадуур цуглуулах 1 кредитын 0.5 байх бөгөөд оролцсон оюутнуудад тооцогдож, оролцоогүй оюутнуудад хамаарахгүй болно.
МУИС-ийн БТТ-СПОРТ КЛУБ.
2012-04-23