БНСУ-ын Данкүүк их сургуульд суралцах оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа

Share Button

МУИС болон БНСУ-ын Данкүүк их сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд оюутан та бүхнийг 2019-2020 оны хичээлийн жилийн намрын улиралд тус сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна. Солилцооны хөтөлбөрийн хүрээнд оюутнууд 12-19 багц цагийн Солонгос хэлний хичээл эсвэл Олон улсын бизнесийн удирдлага болон мобайл системийн инженерийн хөтөлбөрүүдийг англиар судлах боломжтой.

Шаардлага:

  1. МУИС-ийн 2,3 дугаар түвшинд суралцаж буй оюутан
  2. Голч дүн 3.0 болон түүнээс дээш байх
  3. Англи эсвэл Солонгос хэлний мэдлэгтэй байх
  4. Харилцааны соёлтой, нээлттэй, олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог байх

Бүрдүүлэх материалууд:

  1. Албан ёсны дүнгийн хуулбар англи хэл дээр
  2. Сургуулийн тодорхойлолт англи хэл дээр
  3. Recommendation letter-1 англи хэл дээр
  4. Суралцах төлөвлөгөө англи эсвэл солонгос хэл дээр
  5. 3.5*4.5 хэмжээтэй 3 ширхэг өнгөт цээж зураг
  6. Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа нь 1 жилээс дээш байх)
  7. Уушгины рентген зураг (X-ray) авахуулсан байх.

Зардал: Сурах бичиг, дотуур байр, онгоцны тийз болон амьжиргааны зардлыг оюутан өөрөө хариуцна.

Хамрагдах оюутны тоо: 12 оюутан

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:  2019 оны 4 дүгээр сарын 18-ны 17.00 цаг хүртэл.

Хаана: МУИС, хичээлийн 2 дугаар байр, Оюутан, төгсөгчийн хэлтэс, 216.

Бүрдүүлсэн материалуудаа нэг багц pdf файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ үү. Хөтөлбөрийн тухай дараах холбоосоор зочилж суралцах хөтөлбөр болон бусад мэдээлэлтэй танилцана уу.

Холбоос: http://www.dankook.ac.kr/en/web/international/courses-taught-in-english

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар