Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимийн хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн дагуу Монголын залуу эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.
Уг хурлыг Улс орны хөгжил дэвшилд залуу эрдэмтэн судлаачдын гүйцэтгэх үүргийг дээшлүүлж, дэвшилтэт технологи, инновацийн ололтыг бизнесийн салбарт нэвтрүүлэх, Монгол Улсын хөгжилд залуу эрдэмтэн, судлаачдын оролцоо, хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор Техник- технологи, Биологи-Хөдөө аж ахуй, Геологи, газар зүй, Байгалийн ухаан, Анагаах ухаан, Нийгмийн ухаан зэрэг салбарын залуу эрдэмтэн судлаачдын дунд 5 сарын 17-18 ны хооронд зохион явуулна.
Иймд залуу эрдэмтэн, судлаачид Та бүхэн эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэлээ харъяа байгууллагын эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлж, протоколын хамт 5 сарын 11 ны дотор ирүүлнэ үү. Ирүүлсэн бүтээлүүдэд сонгон шалгаруулалт явуулан салбар тус бүрээс шалгарсан нийт 36 бүтээлийг 2 дугаар шат буюу тус эрдэм шинжилгээний хуралд оролцуулна.
Монголын залуу эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний хурлаар салбар бүрээс шалгарсан эхний байрт орсон нийт 6 залуу судлаач тус бүр МҮХАҮТ нэрэмжит 1.5 сая төгрөгийн грантын эзэн болно.
Ерөнхий зохион байгуулагч:
Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
Дэмжигч Байгууллага
Залуу Эрдэмтдийг Дэмжих Сан
Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам
Шинжлэх Ухааны Академи
Хуралтай холбоотой асуудлаар доорх хаягаар хандана уу.
Хаяг байршил: МУБИС. Багшийн сургуулийн байр. Өргөтгөл 3-н давхарт.
Зохицуулагч : Д.Ундармаа утас: 99259692 Электрон шуудан: bolortamir@mysa.mn
Вэб хуудас: http://www.mysa.mn
“Судалгаанаас хөгжил рүү” сэдэвт Монголын залуу эрдэмтэн, судлаачдын
эрдэм шинжилгээний хуралд ирүүлэх материалд тавигдах шаардлагууд:
Өгүүлэл илгээх
Оролцогч бүтээлээ харъяа салбарын эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлж, протоколын хамт бүтээлийг ирүүлэх ба салбар хүрээлэн, салбар сургуулиас 1-2 бүтээлийг шалгаруулан ирүүлнэ үү. Хураангуй өгүүлэлийг 5 хүртэлх хуудсанд багтааж 2012 оны 5 сарын 11-ний дотор текстийг MSWord, зургийг jpeg. файл байдлаар доорх форматын дагуу бэлтгэн электрон шуудангаар зохион байгуулах комисст явуулна уу. Өгүүлэл нь монгол хэл дээр бичигдсэн байх бөгөөд товчлол нь англи хэлээр дээр байна. Мөн оролцогч нь холбогдох хаягаа дэлгэрэнгүй бичих шаардлагатай. Эхний шатнаас шалгарсан оролцогчдын нэрсийг вэб хуудсанд тавих ба холбогдох хаягаар нь мэдэгдэх болно.
Формат
- Хуудас: B5 цаас (176mm x 250 mm), баруун ба зүүн захаас 2.0 cm, дээд ба доод талаас 2.0 cm, мөр хоорондын зай 1.
- Үсгийн фонт ба хэмжээ: Times New Roman, 12
- Гарчиг: Төвлөрүүлсэн, үсгийн хэмжээ 12, томоор, харлуулна.
- Зохиогчид: Төвлөрүүлсэн, жижгээр, үсгийн хэмжээ 10
- Байгууллагын болон элэктрон хаяг (1-р авторын и-мэйл хаяг):Төвлөрүүлсэн, жижгээр, үсгийн хэмжээ 10,
- Эх бичлэг: Тэгшилсэн байна, 12
- Эх бичлэг дотор ашигласан хэвлэлийг (Pearce et al., 1994; Pearce, 1994) байдлаар бичнэ.
- Ашигласан хэвлэлийн жагсаалт: Зохиогчийн нэр, Овгийн эхний үсэг, (он), …. Сэдэв…, …. сэтгүүл…., … дугаар…., …хуудас…; мөн (“google, pubmed.com” гэх мэт ерөнхий веб хуудсийн нэрийг бичихгүй зөвхөн Link-ийг тодорхой бичих)
- Илтгэл: илтгэл 10 минут; асуулт, хариулт 5 минут
Жич: Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны гишүүн бус хүмүүс гишүүнээр элсэх хүсэлтэй бол 1 хувь цээж зурагтай ирж, анкет бөглөж эсвэл www.mysa.mn цахим хаягаар орж бүртгүүлнэ үү.