МУИС- ийн ЭЗС-ийн багш, профессор Р.Энхбатын “Тоглоомын онол” номын нээлт боллоо. Нээлтэнд МУИС-ийн Гадаад харилцаа хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал А.Галтбаяр, МКС-ийн захирал Л.Алтангэрэл, гавьяат багш Ц.Дашдорж, гавьяат багш Хандсүрэн, профессор У.Цэрэн, профессор Я.Базарсад, МУГавьяат дасгалжуулагч ОУ-ын мастер П.Жигжидсүрэн, Улсын Их хурлын тамгын газрын мэргэжилтэн Г.Чулуун болон МУИС-ийн ЭЗС-ийн багш оюутнууд хүрэлцэн ирж шинэхэн номтой танилцан, зохиогчийн өөрийн гарын үсэгтэй номын дээжийг хүртсэн юм.
Тоглоомын онол нь зөрчилдөөнт байдлын судалдаг математикийн салбар болохыг дурдаад нийгэм, эдийн засгийн олон тооны бодлогууд тоглоомын онолын бодлого хэлбэрээр томъёологдохыг тодорхой жишээн дээр тулгуурлан тайлбарласан юм. Түүнчлэн, шатахуун импортлогч компаниуд яагаад үгсэн хуйвалдаж үнээ нэмдэг болох талаар, түүний эсрэг хэрхэн сэргийлж болдог талаар дэлгэрэнгүй ярьсан нь сонирхолтой байлаа. Энэхүү үзэгдлийг зохиогч олигополь зах зээлийн үндсэн шинж чанар талаас нь тайлбарласан юм.