Орчуулгын онол практикийн хурал боллоо

Share Button

МУИС-ийн ОУХС-ийн Дипломат Орчуулгын  Тэнхим орчуулгын онол практикийн хурлыг жил бүр зохион байгуулж ирсэн уламжлалтай бөгөөд энэ жил 8-дахь удаагаа 2012 оны 4 сарын 27-ны өдөр “Орчуулгын тулгамдсан асуудлууд: сургалт, туршлага” сэдвийн дор амжилттай зохион байгууллаа.

ОУХС-ийн захирал, проф.Н.Алтанцэцэг хурлын ажиллагааг нээж хуралд оролцогсдод мэндчилгээ дэвшүүлэн хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ. Хурлыг ОУХС-ийн Дипломат Орчуулгын тэнхмийн эрхлэгч, проф. Б.Энхбаяр, франц хэлний багш, дэд.проф.Л.Дорждэрэм  нар хөтлөн явууллаа.

Хуралд “Хэл судлаач” дээд сургуулийн захирал, Монгол улсын Гавьяат болон Ардын багш, проф. С.Галсан /Sc.D/, ОУХС-ийн Олон Улсын Харилцааны Тэнхмийн багш, проф.Т.Төмөрхүлэг, мөн тэнхмийн багш, дэд.проф.Ж.Баттөр, МУИС-ийн МХСС-ийн багш, проф.Н.Балжинням, мөн сургуулийн Гадаад хэлний тэнхмийн эрхлэгч, проф.Л.Чулуунбаатар, проф.Г.Буянтогтох, МУИС-ийн Улаанбаатар сургуулийн зөвлөх багш, проф.Я.Хишигт зэрэг хэл шинжлэл, орчуулгын чиглэлээр судалгаа болон орчуулга хийдэг нэртэй, туршлагатай эрдэмтэд, судлаачид болон залуу судлаач багш нар оролцож өнөөгийн шатан дахь орчуулгын эмзэг асуудал, гадаад хэлийг хэтрүүлэн үзэж эх монгол хэлний өвөрмөц онцлог, яруу сайхан найрлагыг алдагдуулж байгаа тухай, тодорхой орчуулгад хийсэн анализ, шүүмж болон орчуулгын сургалт заах арга зүйтэй холбоотой олон сонирхолтой илтгэл хэлэлцэж санал бодлоо солилцлоо. Мөн хуралд УИХ-ын гишүүн Х.Наранхүү оролцож Орчуулга хийгээд нийгмийн хөгжлийн асуудлаар илтгэлээ.

Орчуулгын чанар муудаж орчуулгыг оршуулга болгогчдын тоо нэмэгдэж байгаа өнөө үед орчуулгын онол практиктай холбоотой олон асуудлыг тал бүрээс нь нягтлан хэлэлцсэнээрээ энэ хурал судалгааны болоод танин мэдэхүйн ихээхэн ач холбогдолтой үйл явдал боллоо.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар