“Өөрийгөө нээ, карьераа удирд” цуврал лекцэд урьж байна

Share Button

МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтсээс төгсөх түвшний оюутнуудад зориулан “Тохирох ажилд нь зөв хүнийг” төслийг 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд  хэрхэн өөрийгөө таньж мэдэх, карьераа төлөвлөх, амжилтад чиглүүлэх талаарх өргөн хүрээтэй, системтэй, шинэлэг мэдээлэл олгох сэдэлжүүлэх лекцыг 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Тус лекцэд хамрагдсанаар хөдөлмөрийн зах зээлд хамгийн эрэлттэй ажилтны зан чанар, хандлага, ур чадвар, хөдөлмөрийн зах зээлд өөрийгөө амжилттай борлуулах боломжуудын талаарх мэдээллийг олж авах боломжтой тул төгсөх түвшний суралцагчдын идэвхтэй оролцохыг урьж байна.

Оюутан, төгсөгчийн хэлтэс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар