“Экономиксийн цагаан толгойг хэн сайн мэдэх вэ?” Улсын IX олимпиад

Share Button

МУИС-ийн 70 жилийн ой, ЭЗС-ийн 65 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Экономиксийн цагаан толгойг хэн сайн мэдэх вэ?”

Улсын IX олимпиад

МУИС-ийн ЭЗС-ийн Экономиксийн тэнхим 1994 оноос эхлэн жил бүр “Экономиксийн цагаан толгойг хэн сайн мэдэх вэ?” олимпиадыг зохион байгуулж ирсэн бөгөөд 2004 оноос улсын чанартай болон өргөжсөн билээ.

2012 оны 4 дүгээр сарын 21-нд олимпиадын нэгдүгээр шат явагдаж, хувийн дүнгээр 11 оюутан бусад оюутнуудыг манлайлан багийн дүнгээр 6 их сургуулийн 7 баг шалгарлаа.

2012 оны 5 дүгээр сарын 12-нд олимпиадын хоёрдугаар шатны шалгаруулалт Хаан банкны Хаан театрт болох бөгөөд эхний шатнаас шалгарсан багуудын хооронд асуулт, бодлого, гэрийн даалгавар, мэтгэлцээн явагдаж, харин хөгжөөн дэмжигчдийн АХА тэмцээн зохион байгуулагдана.

Их сургуулиудын нэгдүгээр дамжааны оюутнуудын онолын мэдлэг чадварыг хөгжүүлэх, тэдгээрийн авхаалж самбааг сорих, цаашид экономиксийг судлах сонирхлыг бүрэн дэмжиж, нийгмийн хариуцлагаа идэвхжүүлж буй ерөнхий ивээн тэтгэгч Шунхлай групп, ивээн тэтгэгч MCS Coca Cola, Хаан банк, LSM компаниудад Экономиксийн тэнхимийн хамт болон нийт экономиксийн ангийн оюутнуудын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж байна.

МУИС-ийн ЭЗС-ийн Экономиксийн тэнхим

 

 

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар