МУИС-ийн Күнзийн институтын 5 жилийн ойн нэрэмжит Монгол, Хятадын хэл, философи, нийгэм судлалын III форум энэ сарын 7-ны өдөр БНХАУ-ын Шаньдуны их сургууль дээр боллоо. Хятад, Монголын философи, нийгмийн ухаан болон Хятад, Монгол хэл соёлын салбараар хуралдсан энэхүү форумыг нээж МУИС-ийн дэд захирал, Кунзийн Институтын Удирдах зөвлөлийн дарга Р.Ринчинбазар, Шандун Их Сургуулийн Намын хорооны орлогч дарга Фан Хунжянь нар үг хэлсэн юм.
Тус хуралд МУИС-ийн НШУС , ГХСС-ийн төлөөлөгчид оролцоод ирлээ. chinese.cn