БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСАД ILWOO САНГИЙН ТЭТГЭЛГЭЭР ОЮУТАН, МАГИСТРАНТ СУРАЛЦУУЛНА

Share Button

БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСАД ILWOO САНГИЙН
ТЭТГЭЛГЭЭР ОЮУТАН, МАГИСТРАНТ СУРАЛЦУУЛНА

 Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/ хоорондын найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж, Монгол улсад шинэ залуу боловсон хүчин бэлтгэх зорилгоор БНСУ-ын ILWOO сан өөрийн тэтгэлгээр 2012/2013 оны хичээлийн жилд байгалийн ухаан, инженерийн чиглэлээр 4 бакалавр оюутан, 4 магистрантыг БНСУ-ын их, дээд сургуульд суралцуулна.
Шалгуулагчдад тавигдах шаардлага, бүртгэл:

Сонгон шалгаруулалтанд англи хэлний сайн мэдлэгтэй, бие бялдар, оюун ухааны хувьд эрүүл, гэрлээгүй Монгол Улсын иргэд оролцох боломжтой бөгөөд

·      бакалаврын оюутан нь Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй сурч байгаа, 2012 оны 6 дугаар сарын 1-ний байдлаар 22-оос доош насны,

·      магистрант нь суралцах чиглэлээр бакалаврын зэрэгтэй буюу энэ 2012 оны хавар төгсөж байгаа (голч дүн 3 ба түүнээс дээш) 2012 оны 6 дугаар сарын 1-ний байдлаар 25-аас доош насны байна.

Бакалаврын сургалтанд хамрагдах хүсэлтэй, шаардлага хангасан оюутнууд бүрдүүлсэн материал, шалгалтын хураамжийн хамт 5 сарын 25-наас өмнө Бүрэлдэхүүн ссургуулийн сургалтын албаар дамжуулан Оюутанд үйлчлэх төвд бүртгүүлнэ.

Магистрын сургалтад хамрагдах хүмүүс нь 2012 оны 5 дүгээр сарын 24, 25-ны өдөр МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны 179 дугаар өрөөнд бүртгүүлнэ.

 Бүртгүүлэхэд шаардлагатай бүрдүүлэх материал:

Бакалавр оюутан:    Магистрант:   
1.  Анкет / Application form*
2.  Товч танилцуулга / Self introduction essay*
3.  Тангаргийн бичиг / Pledge*
4.  Бүрдүүлэх материалын жагсаалт / Checklist*
5.  Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, албан ёсны орчуулгын хамт
6.  Их, дээд сургууль, коллежийн I, II дугаар ангийн дүнгийн тодорхойлолтын эх хувь, албан ёсны орчуулгын хамт 6.  Төгсөх ангийн оюутан нь их, дээд сургууль, коллежид суралцсан хугацааны дүнгийн тодорхойлолтын эх хувь, албан ёсны орчуулгын хамт
7.  Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, албан ёсны орчуулгын хамт
8.  Хэрвээ англи эсвэл солонгос хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт өгсөн бол баримтын эх хувь /2009 оны 5 дугаар сарын 25-наас хойш олгогдсон/
9.  Сүүлийн нэг жилийн дотор авахуулсан 4*5 хэмжээтэй өнгөт цээж зураг 2 ширхэг
10. Хураамж 2000 төгрөг 10. Хураамж 5000 төгрөг
  11. Бакалаврын диплом, дүнгийн хавсралтын      нотариатаар баталгаажуулсан хуулбар; албан ёсны орчуулга

Материалаа дутуу буюу буруу бүрдүүлсэн, бүртгэлийн хугацаанаас хоцорсон бол бүртгэхгүй.

Сонгон шалгаруулалт

 Сонгон шалгаруулалтыг бичгийн шалгалт /англи хэл, математик/ болон ярилцлага гэсэн 2 үе шаттайгаар зохион байгуулна.

Жич: Доорхи гадаад хэлний сертификаттай хүн англи хэлний шалгалтнаас чөлөөлөгдөх боломжтой.

Англи хэл: TOEFL iBT 83 оноо , эсвэл TOEIC 800 онооноос дээш (сүүлийн 3 жилд өгсөн байх)

Солонгос хэл: TOPIK 3 буюу түүнээс дээш түвшин (сүүлийн 3 жилд өгсөн байх)    

 Бичгийн шалгалтыг МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхарын уншлагын танхимд 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 15.00 цагаас тестийн хэлбэрээр авна. Иргэний үнэмлэхгүй хүнийг шалгалтад оруулахгүй. Шалтгалтын дүнг 2012 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 18.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны зарлалын самбарт мэдээллэнэ.

 Бичгийн шалгалтанд 60 ба түүнээс дээш оноо авсан шалгуулагчдыг ярилцлагад оруулахаар нэр дэвшүүлнэ. ILWOO сангаас ярилцлагад орох оюутнуудын нэрс болон ярилцлагын байр, цагийн хуваарийг 2012 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 15,00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны зарлалын самбарт зарлана.

 Ярилцлагыг 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ILWOO сангаас хариуцан зохион байгуулах ба ярилцлагын дүнг тухайн өдрөө мэдээлнэ.

Хэлний бэлтгэл сургалт:

 Ярилцлагад тэнцсэн оюутнууд 2012 оны 8 дугаар сарын 1-нээс Улаанбаатар хотод солонгос хэлний бэлтгэл сургалтад хамрагдана. Сургалтад хамрагдагчдаас 2013 оны 2 дугаар сарын 20-ны өдөр солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авч, амжилттай дүн үзүүлсэн оюутнуудыг 2013 оны 3 дугаар сарын 1-нээс эхлэн БНСУ-ын их, дээд сургуульд суралцуулна.

Тэтгэлгийн хэмжээ, хугацаа:

 Оюутнуудын сургалтын болон эрүүл мэндийн даатгалын төлбөрийг хариуцаж, сар бүр амьжиргааны тэтгэлэг олгох ба тэтгэлгийн хугацаа бакалавр оюутнуудад 4 жил, магистр оюутнуудад 2 жил байна.

Суралцагчдын үүрэг:

 Суралцагчид нь Монгол Улс, БНСУ хоорондын найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж, ILWOO сан болон Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны журам, холбогдох хууль дүрмийг биелүүлнэ. Хэлний бэлтгэл сургалт болон үндсэн ангидаа хангалтгүй үнэлгээтэй суралцсан, эсвэл хууль, дүрэм зөрчсөн суралцагчийн суралцах эрхийг нь хасах, суралцсан хугацааны төлбөрийг нь нөхөн төлүүлэх хүртэл арга хэмжээ авна.

 Энэхүү тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон бүрдүүлэх материалд *-оор тэмдэглэсэн маягт, загваруудыг эндээс татаж авна уу.

           Монгол Улсын Боловсрол, соёл,                             Бүгд Найрамдах Солонгос
                  шинжлэх ухааны яам                                                    Улсын ILWOO сан

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар