Нийгмийн тухай мэдлэгийн Улсын XVI олимпиад боллоо

Share Button

Нийгмийн тухай мэдлэгийн Улсын 16-р олимпиад энэ сарын 12-13-ны өдрүүдэд МУИС дээр амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн олимпиад нь МУИС-ийн 70 жил, НШУС-ийн 65 жилийн ойн нэрэмжит болон зохион байгуулагдсан бөгөөд 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргээс багш, сурагчид ирж, оюун ухаан, авьяас чадвараа сорилоо.

Олимпиадыг  БСШУЯ, МУИС-ийн НШУС, НТМУОДХ  хамтран зохион байгуулсан юм.

Олимпиадын гурвын даваанд нийт 30 багш, 30 сурагч оролцсон ба тус олимпиадын гурвын даваа 5 сарын 12-ны өдөр эссэ бичлэг, 5 сарын 13-ны өдөр тест гэсэн хоёр үе шаттай явагдлаа.

Багш нарын олимпиадад Тэргүүн байранд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ерөнхий боловсролын сургуулийн багш Ё.Янжмаа “Бүрэн дунд боловсролын “Нийгмийн ухаан” хичээлийн агуулгын стандарт дахь цогц чадамжийг багаар ажиллуулан төлөвшүүлэх боломж” сэдэвт илтгэлээр, Дэд байранд Төв аймгийн Зуунмод хотын Хүмүүн цогцолбор сургуулийн багш С.Сосормаа “Нийгмийн ухааны сургалтын орчин тухайн сургалтын үр дүнд нөлөөлөх нь” сэдэвт илтгэлээр, Гутгаар байранд Дорноговь аймгийн Сайншанд сумын 2-р сургуулийн багш Н.Ганбаатар “Ээлжит хичээлийг танхимаас гадуур зохион байгуулах асуудал” сэдэвт илтгэлээр;

11-р ангийн 30 сурагч оролцсоноос Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4-р сургуулийн багш Ц.Гэлэгмаагийн удирдсан 11Б ангийн сурагч Э.Мөнхцэцэг нэгдүгээр байр, Дорноговь аймгийн Сайншанд сумын 2-р сургуулийн багш Булганы удирдсан 11Б ангийн сурагч З.Тэмүүлэн,  Сүхбаатар дүүргийн 1-р сургуулийн багш  Эрдэнэцогтын удирдсан 11Д ангийн сурагч З.Мөнгөлжин нар хоёрдугаар байр, Сүхбаатар дүүргийн 1-р сургуулийн 11Г ангийн сурагч Ш.Нандин-Эрдэнэ, Увс аймгийн 1-р цогцолбор сургуулийн 11Г ангийн сурагч Г.Дариймаа, Баянгол дүүргийн 38-р сургуулийн 11А ангийн сурагч Дөлгөөн нар тус тус гуравдугаар байр эзэлж, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болж, Их, дээд сургуульд суралцах эрхийн бичгээр шагнууллаа. Эдгээр сурагчид нийгмийн ухааны чиглэлээр өөрийн хүссэн мэргэжлээр  их, дээд сургуульд элсэн, үнэ төлбөргүй суралцах юм.

Мөн тус олимпиадын үеэр Монголын түүхийн эчнээ олимпиад 9-р ангийн сурагчдын дунд зохиогдлоо. Тэргүүн байранд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8-р сургуулийн сурагч Ц.Нямсүрэн “Манжийн үеийн Монгол” сэдэвт эссэгээр, Дэд байранд Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Г.Номин “Мананд төөрсөн тархи” сэдэвт эссэгээр, Гутгаар байранд Говь-Алтай аймгийн 1-р сургуулийн сурагч Ш.Буджав “Тэмүүжин Боорчи хоёр” сэдэвт эссэгээр тус тус эхний гурван байранд шалгарлаа.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар