Улсын Биологийн Олимпиад боллоо

Share Button

Улсын Биологийн XXII олимпиад 2012 оны 5-р сарын 10-11-ний өдрүүдэд МУИС-ийн Биологи, биотехнологийн сургууль дээр амжилттай явагдаж дууслаа. Олимпиадад Улаанбаатар хот, 21 аймгаас шалгарч ирсэн 30 сурагч, 35 багш оюун ухаан, мэдлэг чадвараа сорин өрсөлдсөнөөс:

11-р ангийн сурагчдын шалгаруулалтанд:

Улаанбаатар хотын БЗД-ийн Монгол Туркийн хамтарсан сургуулийн 11-р ангийн сурагч Сүхбатын Машбаяр (бэлдсэн багш Б.Буянжаргал) 1-р байр, Завхан аймгийн Жавхлант Цогцолбор сургуулийн 11-р ангийн сурагч Шагжжавын Бямбадорж (бэлдсэн багш М.Хоролмаа), Орхон аймгийн 14-р сургуулийн 11-р ангийн сурагч Машбадрахын Намуун (бэлдсэн багш Ж.Баясгалан) нар 2-р байр, Улаанбаатар хотын БЗД-ийн Шинэ Монгол ахлах сургуулийн 11-р ангийн сурагч Эрдэнэбатын Пүрэвсүрэн (бэлдсэн багш Д.Лхагвабаасан), Дархан-Уул аймгийн 19-р сургуулийн 11-р ангийн сурагч Ганбатын Ариунгоо (бэлдсэн багш Б.Дэлгэрмаа), Говь-Алтай аймгийн Жаргалан сумын 1-р сургуулийн 11-р ангийн сурагч Лхагвадоржийн Бадамханд (бэлдсэн багш С.Алтанзул) нар 3-р байранд тус тус шалгарч алт, мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялааж БСШУЯ-ны Их дээд сургуулийн мэргэжлийн ангид элсэн суралцах эрхийн бичгээр шагнагдлаа.

Дунд сургуулийн биологийн багш нарын шалгаруулалтанд:

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2-р сургуулийн багш Батдоржийн Даваасүрэн алтан медаль, Өмнөговь аймгийн Баяндалай сумын ЕБС-ийн багш Гончигданзангийн Сугар мөнгөн медаль, Увс аймгийн Баруун туруун сумын ахлах сургуулийн багш Цэрэнсамбуугийн Алтансувд хүрэл медаль тус тус хүртэж бусдыгаа манлайллаа.

Түүнчлэн Олипиадыг ивээн тэтгэгчдийн нэг болох Талын Түүчээ (Steppe Forward Programmе) ТББ-ын Монгол талын зохицуулагч доктор С.Гомбобаатар сурагчдаас 4-р байр эзэлсэн багш Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл ЕБС-ийн 11-р ангийн сурагч Энх-Амгалангийн Энхсайханыг өргөмжлөл, “Маралын адал явдлууд”, “Шувуудын улаан данс, хамгааллын төлөвлөгөө”, “Хурх хүйтний хөндийн шувууд”, “Field notes”, “Ургамал хамгааллын улаан дансны эмхэтгэл”  зэрэг бүтээлүүдээр шагнав.

Мөн ББС-ийн Генетикийн тэнхим сурагчдын Олимпиадад 5-р байр эзэлсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн Цогцолбор сургуулийн 11-р ангийн сурагч Алтанбаганы Мягмаржав, 6-р байр эзэлсэн Улаанбаатар хотын 21-р сургуулийн 11-р ангийн сурагч Ихбаярын Чинхүү, 7-р байр эзэлсэн Улаанбаатар хотын 14-р сургуулийн Батсайханы Номин, багш нараас Орхон аймгийн Баян-Өндөр сумын 14-р сургуулийн биологийн багш Гантулгын Шинэтуяа нарыг өргөмжлөл, Б.Даваадоржийн “Ерөнхий Микробиологи” сурах бичгээр тус тус шагнав.

Улсын Биологийн Олимпиадад шалгаран оролцсон бүх багш, сурагчид, тэднийг бэлтгэн оролцуулсан багш нар болон манлайлагчиддаа халуун баяр хүргэж, цаашдын сурлага хөдөлмөр, ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

Олимпиадын үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан БСШУЯ,  МУБИС,  Оюутны Экологи-Эрдэм клуб,  Экологийн боловсролын төв, ивээн тэтгэсэн БОАЖЯам, Ирвэс хамгаалах сан,  Ирвэс төв,  Талын Түүчээ ТББ,  Сүү ХК,  Монос групп, хувь хүмүүс, хамтран ажилласан ББС-ийн нийт багш, ажилтнууддаа чин сэтгэлийн гүн талархал илэрхийлье.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар