МУИС ТӨГСӨГЧ ДЭМЖИГЧДИЙН АНХААРАЛД

Share Button

МУИС-ийн 70 жилийн ойг тохиолдуулан бүтээн байгуулалтын олон ажил хийгдэж, сургуулийнхаа өнгө төрхийг өдрөөс өдөрт сайжруулан, засан тохижуулсаар байна. Оюутнуудын урлагийн олон төрөлт наадам, дугуйлан, үйл ажиллагааг зохион байгуулахад “Урлагийн заал” дутмаг, хэрэгцээ шаардлага хангахгүй байдаг. Тиймээс Оюутанд үйлчлэх төвөөс төсөл боловсруулан, санал тавьсны үндсэн дээр хичээлийн II байрны А заалыг орчин үеийн, шаардлага хангасан “Оюутан театр” болгон шинэчлэх зураг төслийг бэлэн болгуулсан бөгөөд энэхүү бүтээн байгуулалтанд шаардлагатай хөрөнгийн асуудлыг шийдэхэд үе үеийн болон одоогийн төгсөгчдийг хувь нэмрээ оруулна уу хэмээн уриалж байна.

Энэхүү “Оюутан театр” нь 350 хүний суудалтай /Бельтаж орсон/, орчин үеийн тохижилт, шийдэлтэй, урлагийн бүх арга хэмжээг зохион байгуулах нөхцөл бүрдсэн байхаар тооцоологдсон.

https://news.num.edu.mn/wp-content/uploads/2012/05/DSC084142.jpg

https://news.num.edu.mn/wp-content/uploads/2012/05/DSC084171.jpg

Зохион байгуулалттай хандив өргөсөн сургууль, тэнхим, хамт олны нэрсийг “Оюутан театр”-т Хүндэтгэлийн самбарт байршуулан алдаршуулах болно.

Та бүхнийг төрөлх сургуулийнхаа урлаг соёлын өргөө болж хойч үеийн оюутан залуусын дуу хуур, авьяас билгийн эгшиг шингэх их театрын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийнэ гэдэгт итгэлтэй байна.

 Монгол улсын их сургуулийн төгсөгч, дэмжигч Та бүхний маань ажил үйлс,

амьдрал сайхан сэтгэлийн үрээр дэвжин дэлгэрэх болтугай.

 

 Дансны дугаар: ХААН БАНК 5041123825

 Бидэнтэй холбогдох Утас: 77307730-1139, 318296

 Оюутанд Үйлчлэх Төв

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар