Сургалтын Төрийн Сангийн Зээлээр Гадаадад Магистрантур, Докторантурт Суралцуулна

Share Button

“Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг шалгаруулах журам”-ын дагуу гадаадын нэр хүндтэй их сургуулийн магистрантур, докторантурт суралцах иргэдийг шалгаруулж, Сургалтын төрийн сангийн зээлээр суралцуулна.

Шалгаруулалтад тухайн зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу бакалавр /докторын сургалтад хамрагдах хүсэлтэй хүмүүс магистр/-аас доошгүй боловсролын зэрэгтэй, дипломын сурлагын голч дүн нь 3,25 ба түүнээс дээш, мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан, судалгаа шинжилгээний ажлын туршлагатай, тухайн сургуулийн гадаад хэлний шаардлагыг бүрэн хангасан,  гадаад улсын нэр хүндтэй шилдэг их сургуулийн магистрантур, докторантурын үндсэн сургалтад зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу шууд суралцахаар элссэн, сургуулийн албан ёсны урилгатай хүмүүс /цаашид “шалгуулагч” гэнэ/-ийг оруулна.

А. Бүртгэл 

Уралдаант шалгалтад оролцох хүсэлтэй иргэдийг 2012 оны 6 дугаар сарын 4-8-ны өдрүүдэд 9:00-16:00 цагийн хооронд МУИС-ийн Оюутанд үйлчлэх төв /хичээлийн 1 дүгээр байрны 202 тоот/-д бүртгэнэ. Дэлгэрэнгүйг http://www.mecs.gov.mn/article-987.mw эндээс үзнэ үү.

Оюутанд үйлчлэх төв

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар