Монгол Улсын Их Сургуулийн 70 жилийн ойд зориулан Монгол Улсын Их Сургуулийн Бакалаврын сургалтын албанаас Тайваны Пинтунгийн Боловсролын Их Сургуультай хамтран зохион байгуулж буй “SCIENCE EDUCATION” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал 2012 оны 6-р сарын 26-27- нд Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн хурлын танхимд болно.
Байгалийн ухааны боловсролын судалгаа, сургалтад тулгамдаж буй асуудлыг хөндөх, түүнийг хэрхэн шийдэх талаар шинэлэг санал дүгнэлт дэвшүүлэх, эрдэмтэн судлаачдын судалгааны арга барил, дадлага туршлагыг нэмэгдүүлэх, харилцан суралцах, хамтран ажиллах, харилцан мэдээлэл солилцоход хурлын зорилго оршиж байгаа юм. Сонирхсон эрдэмтэн, судлаач, оюутнууд өргөнөөр оролцоно уу.
Утас: 320892