“НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛ – ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ШИНЭЧЛЭЛ” сэдэвт ОУЭШ-ний хурал болно

Share Button

Монгол Улсын Их Сургууль, Эдийн Засгийн Сургуулийн Төрийн захиргааны менежментийн тэнхим  санаачлан, Монгол Улсын Төрийн албаны Зөвлөл, ХБНГУ-ын Шпайерийн Төрийн захиргаа судлалын институт, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг-Эрдэс баялаг, Түүхий эдийн Иж бүрэн санаачлага хөтөлбөр, Нийслэлийн аудитын газар хамтран зохион байгуулж буй  “НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛ – ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ШИНЭЧЛЭЛ” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурал 2012 оны 08-р сарын 29-нд Улаанбаатар хотноо болно.

Тус олон улсын хурлын зорилго“Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжил, төрийн алба, төрийн захиргааны шинэчлэлийн талаар суурь судалгааг хөгжүүлэх, гадаад дотоодын их дээд сургууль, төрийн захиргааны байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар төрийн удирдлагын салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулах”- д оршино.

 

Энэхүү Олон улсын эрдэм шинжилгээний хуралд гадаадын эрдэмтэн судлаачид, төр захиргааны байгууллагын төлөөлөгчдөөс:

  • ХБНГУ-ын Шпайерийн Төрийн захиргаа судлалын институтын захирал Ноён Univ.Prof.Dr.JanZiekow (Ян Цыков),

 

  • ХБНГУ-ын Pheinland-Pfalz мужийн Төрийн санхүүгийн хянан шалгах хорооны ерөнхийлөгч Ноён KlausP. Behnke (Клаус Бэнкэ)

 

  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ханой хотын Төрийн захиргааны Үндэсний академийн Төрийн захиргааны менежментийн тэнхимийн эрхлэгч Ноён Dr.Dang Anh (Дан Ан)

 

  • ХБНГУ-ын Halle-ийн их сургуулийн багш, Хатагтай Larissa Vetters (Лариса Феттэрс) нар оролцож, илтгэлээ хэлэлцүүлнэ.

 

Энэ удаагийн хурал нь санаачлан зохион байгуулагч болох МУИС-ийн хувьд төрийн удирдлагын салбар чиглэлээр олон улсын хамтын ажиллагаанд оруулж буй томоохон хувь нэмэр бөгөөд оролцогч гадаад, дотоодын байгууллагууд, зочид, төлөөлөгчид, эрдэмтэн судлаачдын цаашдын тогтвортой хамтын ажиллагааны эхлэл болох юм.

Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ноён Doc.Stefan Hanselmann /Док.Стефан Ханселманн/ захиралтай ХБНГУ-н (GIZ) Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг-Эрдэс баялаг, Түүхий эдийн Иж бүрэн санаачлага хөтөлбөр ивээн тэтгэж байгаа бөгөөд МУИС-ЭЗС, МУИС-ХЗС, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, Удирдлагын академи, Нийслэлийн аудитын газар, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороонд /хуучин нэрээр/ хэрэгжиж байгаа Азийн хөгжлийн Банкны төлөвлөлтийн чадавхийг бэхжүүлэх төсөл, Соёмбо дээд сургууль зэрэг байгууллагуудаас Нийгэм эдийн засгийн хөгжил, Төрийн алба, төрийн захиргааны шинэчлэлийн талаар олон сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлэхээр ирүүлээд байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар