Цөмийн салбарт хүний нөөцийг бэхжүүлэх Японы их сургуулиудын сүлжээнээс (JUNET-GNHRD) Цөмийн цахилгаан станц суурилуулах, ажиллуулах, зохицуулах талаар Цөмийн инженерийн сургалт болно.
Монгол улсын засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газар (ЦЭГ), Монгол улсын их сургууль (МУИС), Цөмийн салбарт хүний нөөцийг бэхжүүлэх Японы их сургуулиудын сүлжээ (JUNET-GNHRD)-тэй хамтран Цөмийн цахилгаан станцыг суурилуулах, ажиллуулах, зохицуулах талаар Цөмийн инженерийн сургалтыг 2012 оны 9 сарын 10-14-ний өдрүүдэд МУИС дээр зохион байгуулна.
Сургалтын гол зорилго нь өнөө болон ирээдүйд Монголд цөмийн цахилгаан станцыг суурилуулах, ажиллуулах, зохицуулах талаар оролцогчдод цөмийн эрчим хүчний талаар суурь мэдлэг олгоход чиглэгдэнэ. Цаашилбал хөгжиж буй орнууд цөмийн эрчим хүчний төсөл, хөтөлбөртөө Японы туршлагаас тусган суралцах зорилготой. Энэ сургалтад хамрагдсанаар оролцогчид Монгол дахь цөмийн эрчим хүчний чиглэлээр ажилладаг судлаачидтай мэдээлэл солилцон, цааш түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтой юм.
Сургалт нь лекц, асуулт хариултын хэсгээс бүрдэх бөгөөд судлаачид, эрдэмтэд, засгийн газрын агентлаг, их сургууль, үйлдвэрийн газар, хувийн салбарын сонирхсон оролцогчдыг урьж байна.
Сургалтанд лекц унших багш нарын CV-тэй энд дарж танилцана уу!!!
Сургалтын хөтөлбөрийн цагийн хуваарийг энд дарж үзнэ үү!!!
Оролцох сонирхолтой хүмүүс доорх мэдээллийг бөглөж, э-шуудангаар бүртгүүлнэ үү!!!
e-mail address: sodmaa1@num.edu.mn
Бүртгэлийн эцсийн хугацаа: 2012.09.05