Хичээлийн шинэ жилийн нээлтэнд хүрэлцэн ирэхийг урьж байна

Share Button

МУИС-ийн Удирдлага, багш, ажилтан, оюутан залуус, эцэг эхчүүд Та бүхэн 2012-2013 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирнэ үү.

 

2012-2013 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн 

ХӨТӨЛБӨР

 Нээлтийн арга хэмжээ 2012 оны 09-р сарын 03-ны өдрийн 09:00 цагаас МУИС-ийн хичээлийн I байрны өмнөх талбайд болно.

  • Нээлтийн арга хэмжээг хөтлөгч нээж эхлүүлнэ
  • Төрийн дуулал эгшиглэнэ
  • Зочид төлөөлөгчид болон МУИС-ийн захирлууд, бүрэлдэхүүн сургуулиудын захирлуудыг суудалд урина
  • МУИС-ийн Захирал доктор, профессор С.Төмөр-Очир хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааг нээж үг хэлнэ
  • Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр мэндчилгээ дэвшүүлнэ
  • Урлагийн мэндчилгээ
  • Олон улсын Ротари Нийгэмлэгийн захирал асан, Мияаги-Монголын найрамдлын нийгэмлэгийн дарга Канно Тарио үг хэлнэ
  • 2012 оны Шинжлэх ухааны нээлт, эрдэм шинжилгээний шилдэг бүтээлд олгох Захирлын нэрэмжит шагнал гардуулна
  • Шилдэг 14 элсэгчдэд оюутны үнэмлэх гардуулна
  • МУИС-ийн дэргэдэх бүжгийн спортын  “Сарны танго” хамтлаг мэндчилнэ
  • “Оюутны тангараг” өргөнө  /Монголын оюутны тангараг нийтээр хэлэх/
  • 2012-2013 оны хичээлийн жилийн хонх цохиж хичээлд орно

Хөтлөгч:  Жүжигчин Г. Ганчулуун

 Монгол Улсын Их Сургууль

Улаанбаатар 2012

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар