Индонезийн ерөнхийлөгчийн Монголд хийж буй айлчлалын хүрээнд хүрэлцэн ирсэн Балигийн аялал жуулчлалын институтийн багш нарыг өнөөдөр МУИС-ийн захирал С.Төмөр-Очир хүлээн авч уулзлаа. Уулзалтанд тус институтын багш Putra Dalem, I Ketut Adhi Astawan болон МУИС-ийн ГГС-ийн захирал В.Батцэнгэл, Аялал жуулчлалын тэнхимийн эрхлэгч Д.Энхжаргал, Н.Оюунчимэг, Олон улсын аялал жуулчлал судлаачдын холбооны дэд ерөнхийлөгч James Yip нарын хүмүүс оролцож, хоёр сургуулийн хооронд багш, оюутан солилцоо, хамтарсан сургалт судалгааны чиглэлд хамтран ажиллах гэрээ байгуулахаар тохирлоо.