Ажлын байрны сонгон шалгаруулалтанд урьж байна

Share Button

Ажлын байрны нэр: МУИС-ийн ХЗС-ийн гадаад харилцаа, эрдэм шинжилгээ,  магистр, докторын сургалт  хариуцсан мэргэжилтэн.

Гүйцэтгэх үндсэн үүрэг: МУИС-ийн ХЗС-ийн гадаад хамтын ажиллагааны бичиг баримт боловсруулах, магистр, докторын сургалттай холбогдсон сургуулийн болон төрийн сангийн үйл ажиллгаатай холбогдох бүх төрлийн ажиллагааг зохион байгуулах.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй,
  • Бичиг хэл найруулга,төлөөлөх ба үнэнлэлт дүгнэлт өгөх чадвартай ,
  • Харилцааны соёлтой,
  • Англи хэлний бичгийн болон ярианы өндөр түвшний чадвартай,

Ерөнхий шаардлага:

  • Багаар болон бие даан ажиллах чадвартай,
  • Хувийн зохион байгуулалт сайтай,
  • Ажилдаа хариуцлагатай үнэнч шударга ханддаг,

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет,
  • 1% цээж зураг,
  • Их дээд сургуулийн дипломын хуулбар,
  • Иргэний үнэмлэхний хуулбар,
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл

 

Хугацаа :2012- оны 9-р сарын 10-аас 2012 оны 9-р саөрын 24 –г хүртэл

Материал хүлээж авах газар: МУИС-ийн ХЗС-ийн 306 тоотод ажлын цагуудад

2012 оны 9-р сарын 10

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар