Монгол Улсын Шинжлэх ухааны Академи нь Дэлхийн гуравдагч орнуудын Шинжлэх ухааны Академийн залуу эрдэмтдийн шагналыг жил бүр зарлан урамшуулдаг уламжлал тогтсон билээ.
Уг шагнал нь Биологи, Математик болон Хими, Физик гэсэн чиглэлээр ээлжлэн явагддаг бөгөөд энэ жил Хими, Физикийн чиглэлээр олгогдох юм.
Иймд энэ салбарын 40 (2012.09.30) хүртэлх насны эрдэмтэн залуу судлаачдыг нэрээ дэвшүүлэхийг урьж байна.
Бүрдүүлэх материал:
– Их дээд сургууль, ЭШБ-ийн эрдмийн зөвлөлийн протокол
– Анкет /Маягт 1/
– Ажил байдлын тодорхойлолт
– Бүтээлийн жагсаалт
– Хэвлүүлсэн бүтээлүүд /хувилсан хэлбэрээр/
– Ph.D зэрэгтэй байх.
Дуусах хугацаа: 2012/9/25 буюу Мягмар гариг, 16 цагт дуусна
Материалыг ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын бичиг хэрэгт хүлээн авна.
МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ