Та бүхнийг 2012 оны 09 сарын 12,13,14-ны өдрүүдэд 10-16 цагийн хооронд явагдах “номын баяр”-т зориулсан өдөрлөгт өргөнөөр оролцохыг урьж байна. Энэхүү өдөрлөгийн арга хэмжээний үеэр номын сангаар хэрхэн үйлчлүүлэх дүрэм, журамтай танилцуулах, уншигчийн карт шинээр нээлгэх, номын сангийн карт, каталогийг хэрхэн ашиглах талаар зөвлөгөө өгөх, шинэ номын болон 1-р курсын оюутнуудад зориулсан номын үзэсгэлэн гаргах гэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулна. Номын үзэсгэлэн нь дараах танхимуудад зохион байгуулагдана. Үүнд:
• Чөлөөт сонголттой номын уншлагын танхимд /Хич. 2-р байр. 179 тоот өрөө/ “шилдэг шинэ ном-2012” сэдэвт шинэ номын үзэсгэлэн
• Нийгэм хүмүүнлэгийн шинжлэх ухааны номын уншлагын танхимд /Хич. 2-р байрны өргөтгөлийн 286 тоот өрөө/ социологи, түүх, эдийн засаг, улс төр, хууль зүй, боловсрол, соёл, хэл шинжлэл, утга зохиол, гүн ухаан, сэтгэл судлал,
• Байгалийн шинжлэх ухааны номын уншлагын танхимд /Хич. 2-р байрны 351 тоот өрөө/ байгаль шинжлэл, математик, физик, хими, биологи, газарзүй, техник, ХАА-н шинжлэх ухааны 1-р курсын оюутнуудад зориулсан ном, сурах бичгийн үзэсгэлэнг тус тус гаргах болно.