МУИС нь судалгааны их сургууль болох стратегийн зорилгын хүрээнд судалгааны хамрах хүрээг өргөжүүлж дэлхийн түвшинд хүргэхэд чиглэсэн үндсэн үйл ажиллагааны нэг нь олон улсын Web of Science мэдээллийн санд бүртгэлтэй SSCI, SCI, AHCI индекстэй мэргэжлийн сэтгүүлд эрдмийн ажлын үр дүнгээ хэвлүүлсэн эрдэмтэн судлаачдыг урамшуулан, алдаршуулах талархлын арга хэмжээг 2012-2013 оны хичээлийн жилээс эхлэн уламжлал болгон тэмдэглэж байгаа бөгөөд энэ жил 7 дах жилдээ амжилттай зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд АНУ-ын Clarivate Analytics компанийн БНХАУ-ын Бээжин дэх салбарын дэд ерөнхийлөгч, Web of Science группийн захирал Linda Guo, борлуулалтын захирал Aaron Yang, мэргэжилтэн Huang Tinqying, БСШУС-ын яамны Шинжлэх ухаан технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат, БСШУС-ын яамны Инновацийн хэлтсийн дарга Д.Одгэрэл, Шинжлэх ухаан технологийн сангийн захирал М.Тунгалаг, Монголын номын сангийн консорциумын ерөнхийлөгч Л.Гантулга, Инженер технологийн дээд боловсрол төслийн захирал Д.Намсрай, Монголын төрийн өмчийн их сургуулийн удирдлагууд болон холбогдох албаны хүмүүс уригдан оролцлоо.
Энэхүү арга хэмжээтэй уялдуулан МУИС нь Clarivate Analytics компанийн БНХАУ-ын Бээжин дэх салбартай хамтран МУИС-ийн эрдэмтэн, судлаачид болон Шинжлэх ухааны академи, Төрийн өмчийн их сургуулийн холбогдох албаны хүмүүст зориулан “Empower the research with Web of Science” сэдэвт cургалт-семинарыг зохион байгуулж оролцогчдод сертификат гардууллаа.
Clarivate Analytics компани нь эрдэм шинжилгээний JCR индекстэй олон улсын мэргэжлийн сэтгүүлийн санг бүрдүүлэн импакт факторт нь анализ хийдэг, түүнийг нь үндэслэн дэлхийн томоохон их сургуулиуд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн түвшинг үнэлэн гаргадаг ба одоогоор 4000 гаруй ажилтантай дэлхийн 100 гаруй оронд салбар бүхий тус компанитай МУИС нь 2015 оноос эхлэн эрдэмтэн судлаачид, хүний нөөцийг чадавхжуулах, олон улсын судалгааны платформуудыг үнэ төлбөргүй ашиглах, эрдэм шинжилгээний сэтгүүлийн хөгжүүлэлт зэрэг олон чиглэлээр их сургуулийн стратегийг зорилгыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж буй хамтрагч болохыг онцлон “Web of Science-2019” ёслолын арга хэмжээн дээр МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар Clarivate Analytics компанийн БНХАУ-ын Бээжин дэх салбарын дэд ерөнхийлөгч, Web of Science группийн захирал Linda Guo-д “МУИС-ийн эрдэм судлалыг дэмжигч шилдэг түнш”-ийн өргөмжлөлийг гардуулав.
“Web of Science-2019” ёслолын арга хэмжээгээр олон улсын Web of Science мэдээллийн санд бүртгэлтэй JCR индекстэй сэтгүүлд эрдэм шинжилгээний бүтээлээ хэвлүүлсэн шилдэг эрдэмтэн, судлаачдыг доорх номинациар шалгаруулан шагнал гардуулав.
Нэгдүгээр зохиогч
1 | Б.Алтанцэцэг | Эдийн засгийн тэнхим | Нэгдүгээр зохиогч |
2 | Р.Амартүвшин | Электроник холбооны инженерчлэлийн тэнхим | Нэгдүгээр зохиогч |
3 | В.Адьяасүрэн | Математикийн тэнхим | Нэгдүгээр зохиогч |
4 | Ц.Батболд | Математикийн тэнхим | Нэгдүгээр, холбоо баригч, олон өгүүлэл хэвлүүлсэн зохиогч |
5 | С.Батбилэг | Хэрэглээний математикийн тэнхим | Нэгдүгээр зохиогч |
6 | Б.Батдэлгэр | Хүрээлэн буй орчин ойн инженерчлэлийн тэнхим | Нэгдүгээр болон олон өгүүлэл хэвлүүлсэн зохиогч |
7 | Д.Батсүрэн | Хүрээлэн буй орчин ойн инженерчлэлийн тэнхим | Нэгдүгээр болон олон өгүүлэл хэвлүүлсэн зохиогч |
8 | Б.Бат-Отгон | Электроник холбооны инженерчлэлийн тэнхим | Нэгдүгээр зохиогч |
9 | Д.Баярсайхан | Түүхийн тэнхим | Нэгдүгээр зохиогч |
10 | Б.Баяртогтох | Биологийн тэнхим | Нэгдүгээр болон олон өгүүлэл хэвлүүлсэн зохиогч |
11 | Д.Бум-Очир | Антропологи, археологийн тэнхим | Нэгдүгээр болон олон өгүүлэл хэвлүүлсэн зохиогч |
12 | Г.Бямбахүү | Газар зүйн тэнхим | Нэгдүгээр зохиогч |
13 | Ц.Гантулга | Математикийн тэнхим | Нэгдүгээр зохиогч |
14 | С.Гэрэлбаатар | Хүрээлэн буй орчин ойн инженерчлэлийн тэнхим | Нэгдүгээр зохиогч |
15 | П.Далайжаргал | Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим | Нэгдүгээр зохиогч |
16 | Б.Мөнх-Өлзий | Олон улсын харилцааны тэнхим | Нэгдүгээр зохиогч |
17 | Т.Жанлав | Математикийн хүрээлэн | Нэгдүгээр зохиогч |
18 | Л.Жамбажамц | Хэрэглээний математикийн тэнхим | Нэгдүгээр болон олон өгүүлэл хэвлүүлсэн зохиогч |
19 | Д.Нямбаяр | Биологийн тэнхим | Нэгдүгээр болон олон өгүүлэл хэвлүүлсэн зохиогч |
20 | Ч.Нарантуяа | Эдийн засгийн тэнхим | Нэгдүгээр зохиогч |
21 | М.Одсүрэн | Хими биологи, инженерчлэлийн тэнхим | Нэгдүгээр болон олон өгүүлэл хэвлүүлсэн зохиогч |
22 | Б.Отгонтөгс | Эдийн засгийн тэнхим | Нэгдүгээр зохиогч |
23 | А.Орхонсэлэнгэ | Газар зүйн тэнхим | Нэгдүгээр зохиогч |
24 | Г.Оюунбилэг | Химийн тэнхим | Нэгдүгээр зохиогч |
25 | Н.Оюунчимэг | Хүрээлэн буй орчин ойн инженерчлэлийн тэнхим | Нэгдүгээр зохиогч |
26 | Н.Ууганбаатар | Математикийн тэнхим | Нэгдүгээр зохиогч |
27 | Т.Цэрэннадмид | Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим | Нэгдүгээр зохиогч |
28 | Ч.Сономдагва | Хүрээлэн буй орчин ойн инженерчлэлийн тэнхим | Нэгдүгээр болон олон өгүүлэл хэвлүүлсэн зохиогч |
29 | Д.Сумьяаханд | Электроник холбооны инженерчлэлийн тэнхим | Нэгдүгээр зохиогч |
30 | Ц.Төгсөө | Хими биологи, инженерчлэлийн тэнхим | Нэгдүгээр зохиогч |
31 | Г.Тамираа | Хими биологи, инженерчлэлийн тэнхим | Нэгдүгээр зохиогч |
32 | С.Төмөрбат | Математикийн хүрээлэн | Нэгдүгээр зохиогч |
33 | Л.Хадхүү | Математикийн тэнхим | Нэгдүгээр зохиогч |
34 | Д.Хонгорзул | Хэрэглээний математикийн тэнхим | Нэгдүгээр зохиогч |
35 | Н.Энхжаргал | Физикийн тэнхим | Нэгдүгээр зохиогч |
36 | Р.Энхбат | Санхүүгийн тэнхим | Нэгдүгээр болон олон өгүүлэл хэвлүүлсэн зохиогч |
37 | Г.Энхжаргал | Химийн тэнхим | Нэгдүгээр зохиогч |
38 | Л.Энхтөр | Физикийн тэнхим | Нэгдүгээр зохиогч |
39 | Б.Энхсаруул | Химийн тэнхим |
Нэгдүгээр зохиогч |
Холбоо баригч зохиогч
1 | О.Алтансүх | Хүрээлэн буй орчин ойн инженерчлэлийн тэнхим | Холбоо баригч болон олон өгүүлэл хэвлүүлсэн зохиогч |
2 | Т.Баярцэцэг | Социологи, нийгмийн ажлын тэнхим | Холбоо баригч зохиогч |
3 | Б.Болдгив | Биологийн тэнхим | Холбоо баригч болон олон өгүүлэл хэвлүүлсэн зохиогч |
4 | О.Болормаа | Химийн тэнхим | Холбоо баригч болон олон өгүүлэл хэвлүүлсэн зохиогч |
5 | П.Мөнхбаатар | Физикийн тэнхим | Холбоо баригч зохиогч |
6 | Р.Цолмон | Физикийн тэнхим | Холбоо баригч зохиогч |
7 | З.Ууганбаяр | Математикийн тэнхим | Холбоо баригч болон олон өгүүлэл хэвлүүлсэн зохиогч |
8 | Д.Сарангэрэл | Химийн тэнхим |
Холбоо баригч зохиогч |
Олон өгүүлэл хэвлүүлсэн зохиогч
1 | А.Амарбаяр | Электроник холбооны инженерчлэлийн тэнхим |
2 | Э.Алтанболд | Газар зүйн тэнхим |
3 | Н.Баатарбилэг | Хүрээлэн буй орчин ойн инженерчлэл |
4 | В.Батцэнгэл | Газар зүйн тэнхим |
5 | Ж.Батхүү | Хими биологи, инженерчлэлийн тэнхим |
6 | Ч.Бямбацэрэн | Хүрээлэн буй орчин ойн инженерчлэлийн тэнхим |
7 | Ц.Батчулуун | Хүрээлэн буй орчин ойн инженерчлэлийн тэнхим |
8 | Н.Батсайхан | Биологийн тэнхим |
9 | Д.Даваадорж | Газар зүйн тэнхим |
10 | Н.Оюун-Эрдэнэ | Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим |
11 | Б.Оюунцэцэг | Биологийн тэнхим |
12 | Г.Хүүхэнхүү | Цөмийн судалгааны төв |
Хамтран зохиогч
1 | О.Анхтуяа | Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим |
2 | Ц.Баатарчулуун | Хүрээлэн буй орчин ойн инженерчлэлийн тэнхим |
3 | Б.Баттүвшин | Электроник холбооны инженерчлэлийн тэнхим |
4 | Б.Батболд | Хими биологи, инженерчлэлийн тэнхим |
5 | У.Батзориг | Математикийн тэнхим |
6 | Г.Баярмагнай | Математикийн тэнхим |
7 | Д.Баясгалан | Электроник холбооны инженерчлэлийн тэнхим |
8 | Н.Батхүү | Хүрээлэн буй орчин ойн инженерчлэлийн тэнхим |
9 | Ч.Болорчулуун | Газар зүйн тэнхим |
10 | Б.Даваапүрэв | Хими биологи, инженерчлэлийн тэнхим |
11 | С.Даваа | Цөмийн судалгааны төв |
12 | Ж.Даваадулам | Математикийн тэнхим |
13 | Ц.Сэлэнгэ | Математикийн тэнхим |
14 | Н.Сонинхишиг | Биологийн тэнхим |
15 | Б.Очирхуяг | Хими биологи, инженерчлэлийн тэнхим |
16 | О.Одгэрэл | Хими биологи, инженерчлэлийн тэнхим |
17 | С.Оюунгэрэл | Геологи, геофизикийн тэнхим |
18 | Б.Оюунсанаа | Хүрээлэн буй орчин ойн инженерчлэлийн тэнхим |
19 | Л.Жаргал | Геологи, геофизикийн тэнхим |
20 | Д.Чимгээ | Менежментийн тэнхим |
21 | Д.Шагжжамба | Цөмийн судалгааны төв |
22 | Г.Шилагарди | Физикийн тэнхим |
23 | О.Лхагва | Физикийн тэнхим |
24 | Ч.Лодойравсал | Электроник холбооны инженерчлэлийн тэнхим |
25 | П.Мягмарцэрэн | Газар зүйн тэнхим |
26 | Д.Монхообор | Химийн тэнхим |
27 | Ш.Наранмандах | Химийн тэнхим |
28 | М.Цогтдулам | Газар зүйн тэнхим |
29 | Н.Цогбадрах | Физикийн тэнхим |
30 | Б.Хишигням | Боловсрол, сэтгэл судлалын тэнхим |
31 | Н.Тунгалаг | Санхүүгийн тэнхим |
32 | П.Түвшинтөр | Физикийн тэнхим |
33 | Х.Тэрбиш | Биологийн тэнхим |
34 | Д.Улам-Оргих | Физикийн тэнхим |
35 | Б.Угтахжаргал | Маркетингийн тэнхим |
36 | Б.Өсөхбаяр | Цөмийн судалгааны төв |
37 | Т.Хулан | Математикийн тэнхим |
38 | Д.Пүрэвсүрэн | Математикийн тэнхим |
39 | Ш.Эрдэнэчимэг | Боловсрол, сэтгэл судлалын тэнхим |
40 | М.Эрдэнэ | Антропологи, археологийн тэнхим |
41 | Ө.Энэрэлт | Биологийн тэнхим |
42 | А.Энхбаяр | Хэрэглээний математикийн тэнхим |
43 | Ж.Энхбаяр | Хэрэглээний математикийн тэнхим |
Олон улсад хэвлүүлсэн “Шилдэг нэг сэдэвт зохиол”-ын шагналыг Н. Батхүү (Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэл), Д.Нямбаяр (Биологи) Б.Оюунцэцэг (Биологи) нарын хамтран бүтээсэн “The conversation Status of 100 rare plants in Mongolia” сэдэвт бүтээлд гардууллаа.
Мөн тус арга хэмжээний үеэр Шинжлэх ухааны тэргүүний ажилтан цол, тэмдгээр дараах нэр бүхий багш, судлаачид шагнагдлаа.
- Ц.Батболд /Математикийн тэнхим/
- Б.Ганбат /Электроник холбооны инженерчлэлийн тэнхим/
- П.Дэлгэржаргал /Түүхийн тэнхим/
- Д.Нямаа /Нягтлан бодох бүртгэлийн тэнхим/
- Д.Хасбаатар /Хими, биологи инженерчлэлийн тэнхим/
- М.Одсүрэн /Хими, биологи инженерчлэлийн тэнхим/
- Г.Эрдэнэбаяр /Философи, шашин судлалын тэнхим/
- Б.Эрдэнэбат /Эдийн засгийн тэнхим/
- Ж.Эрдэнэбулган /Нийтийн эрх зүйн тэнхим/
- Ж.Эрхэсхулан /Практик сургалтын төв/
МУИС болон Clarivate Analytics компани хоорондын цаашдын хамтын ажиллагаа нь өнөөгийн идэвхтэй үйл ажиллагааг улам бүр өргөжүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 282 дугаар тогтоолоор батлагдсан “Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд стратегийн ач холбогдолтой хамтын ажиллагаа байж улмаар Монголын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын олон улсын хэмжээнд үнэлэгдэх үнэлэмжийг өсгөхөд чухал нөлөө бүхий хамтын ажиллагаа хэмээн дүгнэж байна.
Эрдэм шинжилгээний хэлтэс