Ерөнхий боловсролын сургуулийн дараах сурах бичгийг зохиох зохиогчийн багийг урьж байна.
№ | Анги | № | Сурах бичиг |
1. |
YI |
1. | Монгол хэл |
2. | 2. | Математик | |
3. | 3. | Хүн нийгэм | |
4. | 4. | Хүн байгаль | |
5. | 5. | Эрүүл мэнд | |
6. | 6. | Дүрслэх урлаг | |
7. | 7. | Технологи | |
8. | 8. | Хөгжим | |
9. | 9. | Иргэний боловсрол | |
10. | 10. | Англи хэл | |
11. | 11. | Мэдээлэл зүй | |
12. |
XI |
1. | Монгол хэл |
13. | 2. | Математик | |
14. | 3. | Уран зохиол | |
15. | 4. | Физик | |
16. | 5. | Хими | |
17. | 6. | Биологи | |
18. | 7. | Газарзүй | |
19. | 8. | Зураг зүй, технологи | |
20. | 9. | Нийгмийн ухаан | |
21. | 10. | Англи хэл | |
22. | 11. | Мэдээлэл зүй | |
23. | 12. | Эрүүл мэнд | |
24. | YII | 1. | Иргэний боловсрол |
25. | YIII | 1. | Иргэний боловсрол |
26. | IX | 1. | Иргэний боловсрол |
27. | X-XII | Биеийн тамирын багшийн ном |
БСШУ-ны сайдын 2009 оны 131 дүгээр тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг зохиох, хэвлүүлэх, түгээх журам”-ын 2.2-ыг үндэслэн сурах бичгийн зохиогчийн багийг шалгаруулна (Энэхүү журамтай www.mecs.gov.mn цахим хуудаснаас танилцаж болно). Шалгаруулалтад оролцох хүсэлтэй зохиогчийн баг дор дурьдсан материалыг бүрдүүлэн 2012 оны 09 сарын 21-ний өдрийн 17:00 цагаас өмнө Боловсролын хүрээлэнгийн 32 тоотод ирүүлнэ үү. Үүнд:
1. Зохиогчийн багийн гишүүдийн анкет
a. Овог нэр, төрсөн он,сар
b. Холбоо барих утас
c. Ажлын газар, албан тушаал
d. Боловсролын болон мэргэшлийн зэрэг /дипломын хуулбарын хамт/
e. Төгссөн сургууль, үндсэн мэргэжил
f. Боловсролын салбарт ажилласан жил
2. Боловсролын сургалтын үндсэн баримт бичиг боловсруулахад оролцсон туршлага
3. Тухайн сурах бичиг, сургалтын чиглэлээр гаргасан бүтээлийн жагсаалт (сүүлийн 5 жилээр)
4. Сонирхлоо илэрхийлж, багийн гишүүдийн мэргэшсэн чиглэлийг танилцуулсан багийн ахлагчийн захидал
Зохиогчийн баг нь 5-аас доошгүй гишүүнтэй байх бөгөөд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
– Тухайн боловсролын болон тухайн шинжлэх ухааны чиглэлээр мэргэшсэн гишүүнтэй байх;
– Тухайн боловсролын агуулга, арга зүй, дидактикаар мэргэшсэн гишүүнтэй байх;
– Сурах бичгийг сургалтын практикт ашигладаг гишүүнтэй байх.
Зохиогчийн багийн гишүүд нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Тухайн боловсролын чиглэлээр мэргэшсэн гишүүн нь:
– Магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
– Тухайн шинжлэх ухааны чиглэлээр судалгаа хийдэг;
– ЕБС-ийн сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах онол, арга зүйн мэдлэг, туршлагатай;
– Багаар ажиллах чадвартай, хувийн зохион байгуулалттай, хариуцлагатай байна.
Тухайн боловсролын агуулга, дидактикийн чиглэлээр мэргэшсэн гишүүн нь:
– Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
– Тухайн насны хүүхдийн хөгжлийн талаар онол, арга зүйн мэдлэг, туршлагатай;
– Ерөнхий боловсролын сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн болон сургалтын үндсэн баримт бичгийн талаар мэргэжлийн мэдлэг, тэдгээрийг хэрэгжүүлэх чадвар, туршлагатай;
– Тухайн боловсролын чиглэлээр дидактикийн судалгаа, боловсруулалт хийх туршлагатай;
– Багаар ажиллах чадвартай, хувийн зохион байгуулалттай, хариуцлагатай байна.
Сурах бичгийг сургалтын практикт ашигладаг гишүүн нь:
– Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
– ЕБС-ийн сурах бичгийн онол, арга зүйн мэдлэг, туршлагатай;
– Тухайн боловсролын түвшинд ажилласан туршлагатай /нотлох баримт бичгийн хамт/
– Тухайн боловсролын чиглэлээр сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах туршлагатай;
– Багаар ажиллах чадвартай, хувийн зохион байгуулалттай, хариуцлагатай байна.
Шалгарсан баг нь тухайн сурах бичгийн багшийн номыг бичих болно.
БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭЛЭН
Хаяг: МУ-ын Боловсролын их сургуулийн Ё байр
(хуучнаар Багш нарын мэргэжил дээшлүүлэх институт),
32 тоот өрөө. Харилцах утас: 11-318424