МОНГОЛ УЛС – ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ХАМТАРСАН НИЙГМИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ СУДАЛГААНЫ ТӨСӨЛ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА
“Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам (БШУЯ), Оросын Холбооны Улсын Хүмүүнлэгийн шинжлэх ухааны сан (РГНФ) хоорондын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр”-ийн дагуу Монгол – Оросын эрдэмтдийн хамтарсан нийгмийн шинжлэх ухааны судалгааны ажлыг санхүүжүүлэх зорилгоор дараах салбаруудад 2013 оны хамтарсан “РГНФ – МинОКН Монголии 2013 г.” Төслийн уралдаан зарлаж байна.
1. Түүх, археологи, угсаатан зүй судлал
2. Эдийн засаг
3. Философи, социологи, эрх зүй, улс төр, шинжлэх ухаан судлал
4. Хэл шинжлэл, урлаг судлал
5. Психологи, сурган хүмүүжүүлэх ухаан, анагаах ухааны нийгмийн асуудал, хүний экологи, хүн судлал
6. Дэлхий нийтийн асуудал болон олон улсын харилцаа
1. Уралдаант шалгаруулатын төрөл
а. Эрдэм шинжилгээ – судалгааны төслүүд, / монгол-оросын эрдэмтдийн хамтарсан судалгааны ажил,
б. Эрдэм шинжилгээний хурал, семинар
в. Монгол- оросын мэргэжлийн байгууллагуудын эрдэмтдээс бүрэлдсэн экспедицүүдийн хамтарсан хайгуул, судалгаа, туршилт-шинжилгээний болон нөхөн сэргээх ажлууд
г. Эрдэм шинжилгээний хамтарсан бүтээл гаргах, хэвлүүлэх
2. Төслийн материал бүрдүүлэх, төсөл ирүүлэх, шалгаруулах хугацаа
Төсөл бичих болон түүнтэй холбогдох материалыг РГНФ-с зарласан төсөл боловсруулах заавар, журмын дагуу гүйцэтгэнэ. Мэдээллийг http://www.rfh.ru хаягаар үзнэ үү.
Төслийн материалыг энэ оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл оросын тал РГНФ-д, монголын тал Монгол Улсын БШУЯ-д нэгэн зэрэг ирүүлнэ.
БШУЯ нь монголын талд ирүүлсэн төслийн хэвлэмэл хувийг РГНФ-д энэ оны 10 дугаар сарын 15-ны дотор хүргүүлнэ.
Уралдаанд ирүүлсэн бүх төслийг шинжээчдийн баг судлан үзэж, дүгнэлт гаргана.
Уралдаанд ирүүлсэн төслүүдийн эцсийн үр дүн 2013 оны 3 дугаар сард гарах бөгөөд РГНФ нь дэмжигдсэн төслүүдийн талаарх мэдээллийг төслийн удирдагчдад мэдэгдэх буюу өөрийн цахим хуудсаар http://www.rfh.ru зарлаж, «Вестнике РГНФ» сэтгүүлд нийтлэнэ.
Монгол Улсын БШУЯ нь дэмжигдсэн төслүүдийн талаарх мэдээллийг 2013 оны 4 сарын 01-ний дотор өөрийн вэб хуудсанд http://www.mecs.gov.mn тавих буюу төслийн удирдагчдад мэдэгдэнэ.
3. Санхүүгийн нөхцөл.
Хоёр талын дэмжлэг хүлээсэн төслийн санхүүжилтийг РГНФ болон Монгол Улсын БШУЯ хариуцна.
Төсөлд зарцуулагдах зардал, нөхцлийн талаарх мэдээллийг төслийг санхүүжүүлэгчээр дамжуулан төсөл хэрэгжүүлэгч байгууллага ба төслийн удирдагчид мэдэгдэнэ.
Төслийн материалыг дараах хаягаар ирүүлнэ үү:
Оросын тал:
123557, Москва, ул. Пресненский вал, д. 19,
Российский гуманитарный научный фонд.
Телефон для справок (РГНФ): (499) 702-85-56, (499) 702-85-56
(499) 702-85-72, (499) 702-85-72
e-mail: info@rfh.ru
Монголын тал:
Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам,
Шинжлэх ухааны хэлтэс
Уланбаатар 11, Бага Тойруу, 44,
Утас : (976-51) 267791, 976-99168416,
веб-сайт http://www.mecs.gov.mn