ЭЗС-д Төрийн захиргааны менежментийн тэнхим байгуулагдлаа

Share Button

МУИС-т анх удааа Төрийн захиргааны менежментийн тэнхим байгуулагдсантай холбогдуулан тус тэнхимээс  санаачлан 2012 оны 8 дугаар сар 29-нд  Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, ХБНГУ-ын Шпайерийн Төрийн захиргаа судлалын институт, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг-Эрдэс баялаг, Түүхий эдийн Иж бүрэн санаачлага хөтөлбөр, Нийслэлийн аудитын газартай хамтран  “НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛ – ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ШИНЭЧЛЭЛ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгууллаа.

Тус олон улсын хурлын зорилго “Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжил, төрийн алба, төрийн захиргааны шинэчлэлийн талаар суурь судалгааг хөгжүүлэх, гадаад дотоодын их дээд сургууль, төрийн захиргааны байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар төрийн удирдлагын салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулах”- д оршино.

Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцсон гадаадын эрдэмтэн судлаачид, төр захиргааны байгууллагын төлөөлөгчдөөс:

  • ХБНГУ-ын Шпайерийн Төрийн захиргаа судлалын институтын захирал Ноён Univ.Prof.Dr.Jan Ziekow
  • ХБНГУ-ын Pheinland-Pfalz мужийн Төрийн санхүүгийн хянан шалгах хорооны ерөнхийлөгч Ноён KlausP. Behnke
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ханой хотын Төрийн захиргааны Үндэсний академийн Төрийн захиргааны менежментийн тэнхимийн эрхлэгч Ноён Dr.Dang Anh
  • ХБНГУ-ын Halle-ийн их сургуулийн багш, Хатагтай Larissa Vetters нар илтгэлээ хэлэлцүүллээ.

Энэ удаагийн хурал нь санаачлан зохион байгуулагч болох МУИС-ийн хувьд төрийн удирдлагын чиглэлээр олон улсын хамтын ажиллагаанд оруулж буй томоохон хувь нэмэр бөгөөд оролцогч гадаад, дотоодын байгууллагууд, зочид, төлөөлөгчид, эрдэмтэн судлаачдын цаашдын тогтвортой хамтын ажиллагааны эхлэл болж байна.

Төрийн захиргааны менежментийн тэнхимийн урилгаар ирсэн ХБНГУ-ын Шпайерийн Төрийн захиргаа судлалын институтын захирал Univ.Prof.Dr.Jan Ziekow-т ЭЗС-ийн хүндэт зөвлөхийн батламж гардуулав. Мөн тэрээр 2012 оны 9 дүгээр сарын 3-нд Төрийн захиргааны менежментийн тэнхимийн нээлтэнд зориулан оюутнуудад  хандан “ХБНГУ-ын Төрийн захиргааны удирдлага” сэдвээр лекц уншсан юм.

2012 оны 8 дугаар сарын 30-нд ХБНГУ-ын Pheinland-Pfalz  мужийн Төрийн санхүүгийн хянан шалгах хорооны ерөнхийлөгч Klaus P.Behnke Нийслэлийн аудитын газарт зочилж удирдлага болон мэргэжилтэнүүдтэй уулзаж ярилцлага хийв. Мөн тэрээр ЭЗС-д зочилж, хүндэт дэвтэрт дурсгалын үг бичив.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар