Эрхэмсэг хатагтай/ноён …………………………………………….Таныг
Эрдмийн Их Өргөө болсон МУИС байгуулагдсаны 70 жилийн ой болон МУИС-ийн Гадаад Хэлний Төгсөгчдийн Холбоо шинээр үүсгэн байгуулагдсан баярын үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Бид бүхэн энэхүү баярт мөчөө 1942 оноос эдүгээ хүртэл МУИС-ын гадаад хэлний үндсэн ба давхар мэргэжлийн хөтөлбөрүүдээр бэлтгэгдэж гарсан үе үеийн төгсөгчидтэйгээ тэмдэглэх юм.
Хэн: 1942- Орос хэлний тэнхим
1945-1960 Хэл бичиг, утга зохиолын факультет
1960-1990 Хэл бичгийн факультет
1991- 2000 Олон Улсын Харилцааны Дээд Сургууль
2000- Гадаад Хэл Соёлын Сургуулийн үе үеийн төгсөгчид
Хаана: МУИС-ийн хичээлийн 1-р байрны Дугуй заал
Хэзээ: 2012 оны 9 дүгээр сар 22-ны 14:00- 17:00 цагт
Гадаад Хэлний Төгсөгчдийн Холбоо
Гадаад Хэлний Төгсөгчдийн Холбоо нь 2012 оны 6 сард МУИС-ыг гадаад хэлний үндсэн ба давхар мэргэжлээр төгсөгчдийн идэвх санаачлагаар үүсэн байгуулагдсан, ашгийн бус гишүүнчлэл бүхий байгууллага юм.
Төрөлх сургуультайгаа холбоотой байж, сургуулийнхаа ба төгсөгчдийнхөө үйл ажиллагааг дэмжих, сурталчлах, хамтран ажиллах, төгсөгчдын хоорондын эргэх холбоог бэхжүүлэх зэрэг гишүүддээ үйлчилсэн үйл ажиллагаа явуулах нь бидний гол зорилго билээ.
Та бүхэн Төгсөгчдийн Холбоонд нэгдсэнээр холбооны зүгээс явуулах гишүүд ба сургуульдаа чиглэсэн олон төрлийн үйл ажиллагаанд хамрагдаж, өсч хөгжих шинэ боломжуудыг хамтран нээх болно.
Холбоо барих хаяг:
А.Өлзийнаран /Төгсөгчдийн холбооны зохицуулагч /
Утас: 7730-7730- /2706/ , 88552599
И-мэйл: u_naran04@yahoo.com
Вэб сайт: http://sflc.num.edu.mn