Өнгөрсөн 21-ний өдөр МУИС ГХСС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд БНСУ-ын Бүсан хотын Монгол-Солонгосын найрамдлын нийгэмлэгийн тэтгэлэг гардуулах ёслол боллоо.
Тэтгэлэг гардуулахаар Бүсан хотын Монгол-Солонгосын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Lee Hunyul тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм. Солонгос – Монголын хөгжлийн нийгэмлэг нь өнгөрсөн 2002 оны Бусан хотод болсон Азийн наадамд оролцсон монголын баг тамирчдыг дэмжих зорилгоор байгуулагдсан Бусан хотын иргэдийн байгуулсан байгууллага юм.
2002 оны намар монголын олимпийн хорооны урилгаар Монгол улсад айлчилж, 2003 онд тус нийгэмлэгийг байгуулсан юм. Байгуулагдсан цагаасаа нийгэмлэгээс монголын залуу үеийг дэмжих зорилгоор оюутнуудыг дэмжих үйл ажиллагаа явуулсаар ирсэн бөгөөд сурлага сайтай болон амьдралын боломжгүй 30 оюутан сонгон шалгаруулж жил бүр сургалтын төлбөрийн тодорхой хэмжээтэй тэнцэх мөнгөн тэтгэлгийг олгодог уламжлалтай. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд тэтгэлэг авсан монгол оюутны тоо ойролцоогоор 200 хүрээд байна. МУИС-д нийт 100 гаруй оюутан, ГХСС-ийн 43 оюутанд тэтгэлэг олгожээ.
Энэ удаа тэтгэлэг авах оюутныг сурлага, ар гэрийн байдлыг нь харгалзан нийт 6 оюутанг шалгаруулав. Тэтгэлэгийг Солонгос судлалын 2-р курсын 4 оюутан, Их Британи-Америк судлалын 2-р курсын Солонгос хэл сонгон судалдаг 2 оюутанд гардуулав.
Тэтгэлэгт хамрагдсан оюутнуудын нэрс:
№ | Овог нэр | Анги | Тэтгэлэгийн хэмжээ |
1 | Д.Ариунзаяа | II | 500$ |
2 | С.Буянхишиг | II | 500$ |
3 | Ч.Пагамдулам | II | 500$ |
4 | Б.Энхзаяа | II | 500$ |
5 | Бил.Дөлгөөн | II | 500$ |
6 | Зор.Дөлгөөнтамир | II | 500$ |