Профессор, багшийн эрдэм шинжилгээний багц цаг, төсөл, профессорын суурь зардлыг Эрдэм шинжилгээний мэдээллийн менежментийн систем (ЭШММС) болон Төслийн мэдээллийн менежментийн систем (ТММС)-ийг ашиглан удирдамжид заасны дагуу 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн бүртгүүлэх, баталгаажуулах ажлыг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр /2020.01.06/ хуралдлаа.
Тус ажлын хэсэг МУИС-ийн Дүрмийн 4.4.2 дугаар заалт, “МУИС-ийн стратеги төлөвлөгөө-2016-2024”-ний 4.1 дүгээр стратегийн зорилт, МУИС-д профессор, багш ажиллуулах журам, МУИС-ийн Судалгааны ажлын санхүүжилтийн журмын 8.6, 8.7 дугаар заалт, МУИС-ийн Захиргааны зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн ажиллаж байна. Тус ажлын хэсгийн ахлагчаар Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсал, нарийн бичгийн даргаар Эрдэм шинжилгээний хэлтсийн дарга Г.Амарсанаа нар ажиллаж байна.
[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2020/01/ЭШММС-ТММС-систем-нэвтрүүлэх-2020-01-06.v01.r01.pptx”]
Ажлын хэсгийн гишүүд:
- Б.Ганбат /ХШУИС-ийн Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн профессор/
- Ц.Амартайван /ШУС-ийн Байгалийн ухааны салбар хариуцсан дэд захирал/
- Б.Батжаргал /ШУС-ийн Биологийн тэнхимийн профессор/
- Н.Батдэлгэр /БС-ийн МТ-ийн профессор/
- Ж.Төртогтох /ШУС-ийн НУС-ын профессор/
- Т.Отгонтуул /ШУС-ийн ХУС-ын профессор/
- А.Бямбажаргал /ХЗС-ийн профессор/
- Б.Мөнх-Өлзий /ОУХНУС-ийн ОУХ-ны тэнхимийн ахлах багш/
- Б.Энхцэцэг /Санхүү, төлөвлөлтийн газрын дарга/
- А.Сайнбаяр /ЭШХ-ийн ахлах мэргэжилтэн/
Профессор, багш нар удирдамжийн гүйцэтгэсэн Б цагийг холбогдох мэдээллийн системд тухайн хичээлийн жилийн намрын улирлын гүйцэтгэлийг 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр, хаврын улирлын гүйцэтгэлийг 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл бүртгүүлж баталгаажуулах шаардлагатай байна. ЭШММС болон ТММС-д бүрдүүлсэн өгөгдлийг боловсруулж нэгдсэн тайланг Захиргааны зөвлөлөөр 2020 оны 9 дүгээр сарын 25-ны дотор хэлэлцүүлэх ажлыг Эрдэм шинжилгээ хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсал гүйцэтгэх юм.
Эрдэм шинжилгээний хэлтэс