ХӨСҮТ-д шинжилгээ хийлгэсэн хоёр гадаад оюутны шинжилгээний хариу сөрөг буюу вирусийн халдваргүй гэж гарлаа

Share Button

2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр МУИС-д суралцдаг хоёр гадаад оюутныг ХӨСҮТ-д шинжилгээ хийлгүүлсэн билээ. Учир нь БНХАУ-ын Альшаа аймгийн оюутан Wuri Cha Hu 2019 оны 12 дугаар сарын 21-нд нутаг руугаа яваад  2020 оны 1 дүгээр сарын 14-нд Улаанбаатар хотод ирсэн. 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн МУИС-ийн эмчийн хяналтын үзлэгээр халуунтай, гэдэс нь базалж өвдөж байсан тул шинжилгээнд хамруулсан байна. Нөгөө оюутан нь БНХАУ-ын Шинжаан Хайми хотоос ирсэн Xi Lin Ge бөгөөд 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр БНХАУ-аас ирсэн. Биед зовиур байхгүй байсан боловч халдварын голомт бүхий бүс нутгаас ирсэн учраас урьдчилан сэргийлж шинжилгээнд хамрууллаа.

2020 оны 2 дугаар сарын 2-ны өдөр дээрх хоёр оюутанд хийсэн цусны болон хөөмийн арчдасын шинжилгээний хариу сөрөг буюу вирусийн халдваргүй гэж гарсан учир хоёр оюутныг ХӨСҮТ-өөс гаргасан байна. Энэ тухай ХӨСҮТ-ийн эмч н.Нямлхагватай утсаар холбогдож дахин тодруулсан болно.