Сөүлийн Үндэсний Их Сургуулийн ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа

Share Button

Сөүлийн Үндэсний Их сургуульд “SNU President Fellowship” хөтөлбөрт 2020 оны намрын улиралд хамрагдах боломжтойг дуулгахад таатай байна. Энэхүү тэтгэлэгт дараагийн улирал буюу намрын семестерт академик чадварыг илтгэн харуулах чадварлаг оюутнуудыг урьж байгаа болно.

Сөүлийн Үндэсний Их Сургууль нь оюутнуудыг ирээдүйдээ бусдад болон нийгэмд нөлөөлөх чадварлаг удирдагч болно гэдэгт найдаж буйгаа онцоллоо.
БНСУ-ын үндэсний хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь тэдний үнэт хүн гэдгийг танин мэдсэний үндсэн дээр Солонгос улс бусад хөгжиж буй орнуудтай туршлагаа хуваалцах үүрэгтэй.
Сөүлийн Үндэсний Их сургууль нь дэлхийн нийгмийн хариуцлагаа ухамсарлаж хөгжиж буй орнуудын томоохон их, дээд сургуулийн багш оюутнуудад докторын зэрэг хамгаалах боломж олгохын тулд “SNU President Fellowship” ерөнхийлөгчийн тэтгэлэгт хамрагдах боломжоор хангаж байна.
Тэтгэлэгт хамрагдахын тулд өргөдөл гаргагч нь эхлээд Сөүлийн Үндэсний Их Сургуульд элсэн орсон байх ёстой. Өргөдөл өгөх оюутнуудын материал нь тус оюутны суралцаж буй тэнхим болон Хамтын ажиллагааны хэлтэсээр заавал дамжин илгээгдэхийг анхаарна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор хүлээн авна уу.
http://oia.snu.ac.kr/page/scholarships-SPF.php

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар