Т.Жанлав ОХУ-ын Дубна дахь ЦШНИ-ийн хүндэт доктор боллоо

Share Button

МКС-ийн Хэрэглээний математикийн тэнхимийн зөвлөх профессор, академич Т.Жанлав  ОХУ-ын Дубна дахь ЦШНИ-ийн хүндэт доктор боллоо.  МУИС-ийн 70 жилийн ойн арга хэмжээнд урилгаар оролцож буй ЦШНИ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, проф. Н.А.Русакович түүнд уг шагналыг гардуулан баяр хүргэлээ. МУИС болон ОХУ-ын Дубна дахь ЦШНИ-ийн хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, орчин үеийн онолын физик болон тооцон бодох математикийн чиглэлээр хамтарсан судалгааны ажил хийж, энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж энэхүү нэр хүндтэй шагналыг түүнд хүртээжээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар