Германы Улсын Төв Номын санд судалгаа хийх тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна

Share Button

Прүссийн соёлын өвийн сангаас (Stiftung Preußischer Kulturbesitz) Германы Улсын төв номын санд 1-3 сарын хугацаанд очиж судалгаа хийх боломжтой тэтгэлэгт хөтөлбөр зарлагдаж байна. Тус хөтөлбөрт нийгэм, хүмүүнлэгийн ухаан, эрх зүй, шинжлэх ухааны түүхийн салбарт судалгаа хийдэг судлаачид хандахад тохиромжтой юм.

Германы Улсын төв номын сан нь Европ дахь Монголчуудтай холбоотой шашны ном судар, гар бичмэл, сурвалж бичиг, үйсэн бичиг, газрын зураг, хуучны сурвалж, эх бичиг зэргийг багтаасан хамгийн баялаг сантай номын сангийн нэг бөгөөд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар та баялаг сантай Германы төв номын санд ажиллахаас гадна, түүний Зүүн Азийн тэнхимд  (East Asia Department) судалгааны ажил хийх боломжтой.

Тэтгэлгийн хэмжээ:

  • бакалавр, магистрын зэрэгтэй бол: сард 900 евро
  • докторын  зэрэгтэй бол: 1200 евро
  • аяллын зардал: 500 евро

Тэтгэлэгт хөтөлбөрийг сонирхож өргөдөл гаргахыг хүсвэл тус номын сангийн Төв Азийг (Монгол, Өвөр Монгол, Төвд, Шинжаан г.м.) хариуцсан ажилтан Antje Ziemer-тэй Antje.Ziemer@sbb.spk-berlin.de цахим шуудангийн хаягаар холбогдоно уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://staatsbibliothek-berlin.de/en/extras/spezielle-interessen/research-grants/ холбоосоор нэвтэрч үзнэ үү.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС