МУИС-н 70 жил, НШУС-ийн 65 жилийн ойг тохиолдуулан Монгол-Тува улсын дээд боловсролын салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Шашин Судлалын тэнхимийн эрхлэгч Док. Проф. М.Гантуяаг Оросын Холбооны Тува улсын Боловсрол Шинжлэх ухааны яамны хүндэт жуух бичгээр шагнасныг өнгөрөгч 10 сарын 9-ний өдөр Академич Л.Дашням гардуулан өгч, цаашид эрдэм шинжилгээ, сургалт судалгааны ажилдаа улам их амжилт гаргахыг хүслээ.
Мөн тус тэнхимийн тэргүүний оюутнуудад жил бүр олгодог Академич Г.Лувсанцэрэнгийн нэрэмжит оюутны тэтгэлгийг Шашин Судлалын 3-р дамжааны оюутан О.Шүр-Эрдэнэ, М.Гантуяа, нарт Буддын судлалын хүрээлэнгийн захирал Л.Батжил гардуулан өгсөн юм.
Ёслолын үйл ажиллагаанд НШУС-н захирал Док.Проф.Г.Эрдэнэбаяр, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Док.Проф. Ж. Төртогтох, сургалтын албаны эрхлэгч Док. Дэд Проф. Б. Болд-Эрдэнэ, шашин судлалын тэнхимийн багш, оюутнууд оролцож, тус тэнхимийн сургалт судалгааны ажилд гаргасан амжилтыг үнэлж баяр хүргэлээ.
НШУС-н Шашин Судлалын тэнхимийн эрхлэгч Док.Проф. М.Гантуяа
зүүн гар талаас Шашин Судлалын тэнхимийн эрхлэгч Док.Проф.М.Гантуяа, Шашин судлалын 3-р дамжааны оюутан О.Шүр-Эрдэнэ, М.Гантуяа, Академич Лувсанцэрэн агсаны хүү Л.Батжил