МУИС-ийн 70 жилийн ой, Каназава Их Сургуулийн 150 жилийн ой, Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн баярыг тохиолдуулж Японы Каназава Их Сургууль МУИС хоорондын албан ёсны хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
Гэрээнд гарын үсэг зурах ёслолд Японы талаас Каназава Их Сургуулийн захирал профессор Шин-ичи Накамүра, Байгалийн Ухааны салбарын профессор Кашиваяа, дэд профессор Хасэбэ, Фүкүши Монголын талаас МУИС-ийн захирал С.Төмөр-Очир, ГГС-ийн захирал В.Батцэнгэл, дэд захирал Г.Гантулга, сургалтын албаны эрхлэгч Х.Уламбадрах, тэнхимийн эрхчлэгч нар оролцов.
Хоёр их сургууль ийнхүү хамтын ажиллагаа эхлүүлснээр харилцан багш, оюутан солилцох, олон улсын хурал, семинари зохион байгуулахаас гадна байгалийн ухаан чиглэлд илүү нягт уялдаатай ажиллах таатай боломж бүрдэж байна.