Хэрэглээний математик – 2021

Share Button
“ХЭРЭГЛЭЭНИЙ МАТЕМАТИК 2021” эрдэм шинжилгээний хурал 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр МУИС-ийн Төв номын сангийн байрны 502 тоот өрөөнд болно. Эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтэн, багш оюутнууд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Тус эрдэм шинжилгээний хурал нь математик, статистикийн онол, практик, тэдгээрийн оновчлол, хэрэглээний асуудлуудаас гадна уур амьсгал, газарзүй, байгаль экологийн асуудлыг хэлэлцэж, мөн бусад салбарт тулгарч байгаа асуудлуудыг математик арга аргачлалаар үр ашигтай шийдвэрлэх, арга туршлагаа солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос авна уу.  http://www.seas.num.edu.mn/dep/am/conf/2021
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар