МУИС-ийн хичээлийн сурах бичиг зохиох, орчуулах төсөл шалгаруулна

Share Button

МУИС-ийн зэргийн сургалтын хөтөлбөрт тусгагдсан хичээлийн сурах бичгийн санг бүрдүүлэх, нэмэгдүүлэх зорилго бүхий зохиох/орчуулах сурах бичгийн сонгон шалгаруулалт болно. Энэхүү үйл ажиллагаа нь захирлын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/299 тоот тушаалаар батлагдсан “МУИС-ийн санхүүжилтээр сурах бичиг зохиох, орчуулах үйл ажиллагааг зохицуулах журамаар зохицуулагдах бөгөөд журамтай сайтар танилцсаны үндсэн дээр сонгон шалгаруулалтад материалаа ирүүлнэ үү. 

Сонгон шалгаруулалтад оролцох мэдүүлэгч нь дараах (А, Б, В) материалыг бүрдүүлнэ. 

А. Саналын ерөнхий агуулга 

Б. Тэнхимийн хурал, ерөнхий суурийн хөтөлбөрийн хороо (хэрвээ бакалаврын ерөнхий суурийн хичээлийн сурах бичиг бол), бүрэлдэхүүн/салбар сургуулийн эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэр 

В. Санхүүжилтийн тооцоо 

Хугацаа  

Сонгон шалгаруулалтад ирүүлэх материал(А,Б,В)-ыг 2022 оны 3 дугаар сарын 18-ны 17:00 цаг хүртэл Хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын хэлтэст (I-103 тоот) хүлээн авна. 

Сурах бичиг зохиох/орчуулах төслийн гүйцэтгэлийн үйл ажиллагааны зураглал 

 

Хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын хэлтэс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар