Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Т.Сувдмаа “Шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлж, соён гэгээрүүлэх хөтөлбөрийн төсөл”, мөн тус газрын мэргэжилтэн Б.Лхагвадорж нар “Шинжлэх ухаан технологийн төсөл, сэдэвт ажил хэрэгжүүлэх, санхүүжүүлэх журам”-ын төслийг танилцууллаа.
Хэлэлцүүлэг 2012 оны 11 дүгээр сарын 22 нд МУИС-ийн Эрдмийн танхимд болсон бөгөөд “Шинжлэх ухаан технологийн төсөл, сэдэвт ажил хэрэгжүүлэх, санхүүжүүлэх журам”-ын төслийг өөрчлөхөд багш, судлаач нарын саналыг тусгах зорилготой байгаа аж.
“Шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлж, соён гэгээрүүлэх хөтөлбөрийн төсөл” нь Шинжлэх ухаанч хандлагатай зөв Монгол хүнийг төлөвшүүлэх, нийгмийн бүх давхаргыг соён гэгээрүүлэх зорилготой юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд 5 зорилт дэвшүүлэх юм байна.