Төрийн өмчийн их сургуулиудын санхүүчид спортоор өрсөлдөв

Share Button

Эдийн засаг, санхүү бүртгэлийн ажилтны баяр, ММНБИ-ийн 5 дугаар их хурлыг угтаж  боловсролын салбарын төрийн өмчит их сургуулиудын  дунд  санхүүчдын өдөрлөгийг  2012 оны 11 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Өдөрлөгийн  үйл ажиллагааг  ХААИС-иас   хариуцан зохион байгуулсан бөгөөд  өдөрлөгт  МУИС, ШУТИС, МУБИС, СУИС, ХААИС, БСШУЯ-ны санхүү, бүртгэлийн ажилтнууд оролцсон байна.  Өдөрлөгт  БСШУЯ-ны ХОБГ-ын дарга Ц. Баярхүү ахлагчтай  санхүү, эдийн засгийн албаны ажилчид урилгаар оролцож  тэмцээны 3 төрөлд  багаараа  амжилттай оролцлоо.

Спортын өдөрлөг  сагс,  гар бөмбөг, ширээний теннис  гэсэн 3 төрлөөр  явагдсан бөгөөд их сургуулиудын санхүүгийн албаны ажилтан, тамирчид  хүч үзэн  өрсөлдөж  багийн нийт дүнгээр МУИС-ийн санхүү, эдийн засгийн албаны санхүүч тамирчид  тэргүүлж  1-р байр эзэлж,  шилжин явах цом, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа.

МУИС-ийн санхүү, эдийн засгийн албаны санхүүчдэдээ баяр хүргэж ажлын амжилт хүсье.

 

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар