МУИС-ийн дотоод төсөл зарлагдаж байна

Share Button

Та бүхнийг төсөлд оролцохыг урьж байна

МУИС-ийг 2011-2020 он хүртэлх хөгжүүлэх стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан МУИС-ийн хэмжээнд дараах чиглэлээр дотоод төслийн санал зарлагдаж байна. Профессор багш, судлаач та бүхнийг оролцохыг урьж байна.

Санхүүжилтийн эх үүсвэр нь 2011-2012 онд гадаад болон дотоод хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн төслүүдийн хуримтлалаас бүрдсэн болно. Хуримтлалын санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлсэн судлаач профессор нартаа талархал илэрхийлъе.

Чиглэлүүд:

1.        Инновацийн бүтээгдэхүүн болох эсвэл технологи дамжуулалт хийх болох боломжтой хэрэглээний судалгааны төсөл боловсруулахад үндэс суурь болохуйц;

2.        Технологийн чиглэлийн гарааны (start-up) компани байгуулах үндэслэл боловсруулахад үндэс суурь болохуйц;

3.        Гадаадын болон дотоодын томоохон төсөл авч болох чиглэлээр төслийн судалгаа хйиж, үндэслэл боловсруулах;

4.        Нийгэм, хүмүүнлэгийн салбарт хэрэгжүүлэх боломжтой инновацийн төслийн санал, антрепренёршип (entrepreneurship) тогтолцоог бүрдүүлэх чиглэлд судалгааны төслийн санал боловсруулах.

Жич:     Дотоодын төслийн санхүүжилтийн хэмжээ доод тал нь 1 сая төгрөг, дээд тал нь 5 сая төгрөгт багтана. Төслийн санал нь цаашид томоохон төсөл болохуйц төсөл, хөтөлбөрийн санал, урьдчилсан судалгаа зэрэг байж болно. Дээр дурдсан дотоод төсөлд оролцох профессор багш, судлаачид 2012 оны 12-р сарын 15-ны дотор төслийн саналын картыг бөглөж, ЭШИХ-д дор дурдсан хаягаар мэдэгдэнэ үү.

 

Л. Энхтайван

Mobile: 976-88068590
Tel: 976-11-320159, 77307730 (1138)
enkhtaivan@num.edu.mn; enkhtaivan04@yahoo.com

 

Төслийн карт татах

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар