“СУРГАЛТЫН АЯН” явагдаж байна

Share Button

МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын Бакалаврын сургалтын албад туршлага солилцох долоо хоногийн аян зохион байгуулж байна. Аяны зорилго нь Бакалаврын сургалтын үйл ажиллагааны зохион байгуулалт, чанарыг сайжруулах, дэвшилтэт туршлагыг түгээн дэлгэрүүлэх явдал юм.

Математик компьютерийн сургууль дээр 2012 оны 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 05-ны өдрүүдэд зохион байгуулагдсан ба бусад сургуулийн сургалтын алба, багш нар тус сургуулийн бакалаврын сургалтын

  • Хичээлийн хөтөлбөр боловсруулах стандарт
  • Хичээлийн хөтөлбөрийн үнэлгээ
  • Хичээлийн иж бүрдэл (магадлан итгэмжлэл)
  • Багшийн дүнгийн судалгаа
  • Суралцагчийн хувийн төлөвлөгөө
  • Зөвлөх багш ажиллуулж буй туршлага
  • Элсэгчдийн математикийн бодит мэдэлэгийн төвшинг оношлох, цаашид хангалтгүй мэдлэгтэй суралцагчдад туслах зорилгоор “Төвшин тогтоох шалгалт”-ыг зохион байгуулдаг тухай
  • Ахмад багш нарын чөлөөт лекц
  • Танхимын сургалтыг дэмжсэн цахим сургалт болон бусад үйл ажиллагаатай танилцлаа.

Хими, хими инженерчлэлийн сургууль дээр энэхүү аян нь 12 дугаар сарын 12-ноос 18-ны өдрүүдэд үргэлжлэх ба тус сургуулийн сургалтын үйл ажиллагаатай ялангуяа сургалтын алба нь багш оюутнуудтайгаа нягт холбоотой ажилладаг тухай болон мэргэжлийн суурь хичээлийн чиглэлээр сургалтын нэгдсэн зорилго, чиглэлтэй, профессор, багш, сургалтын инженерээс бүрдсэн “Хичээлийн хамтлаг”-ийг зохион байгуулж, ажиллуулж байгаа нь өндөр үр дүнтэй байгаа ба энэ талаар танилцана уу.

  • “Органик бус хими” хичээлийн хамтлаг

ахлагч доктор Н.Амгалан    –     Хичээлийн I байр 227 тоот

  • “Органик хими” хичээлийн хамтлаг

доктор Л.Мөнхцэцэг – Хичээлийн I байр 318 тоот

  • “Аналитик хими” хичээлийн хамтлаг

ахлагч доктор О.Болормаа – Хичээлийн I байр 228 тоот

  • “Физик хими” хичээлийн хамтлаг

доктор Д.Сарангэрэл – Хичээлийн I байр 235тоот

  • “Хими дидактик”-ийн хамтлаг

ахлагч проф. Н.Оюунцэцэг – Хичээлийн I байр 228 тоот

  • “Биохими” хичээлийн хамтлаг

доктор Б.Мөнхжаргал – Хичээлийн I байр 235 тоот

 

БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН АЛБА

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар