“Боловсролын шинэчлэл: Хиймэл оюун ухаан ба боловсрол” сэдвээр Төрийн соёрхолт математикч, ШУ-ны доктор, ШУА-ийн МТТХ-ийн Математикийн салбарын эрхлэгч, Академич Р.Энхбат аж үйлдвэрийн 4-р хувьсгалын эринд цахим орчинд чанартай боловсрол эзэмших шинэ боломжийн талаар сонирхолтой лекц уншиж, хэлэлцүүлэг хийнэ.
Хэзээ: 2023 оны 11 сарын 20-ны өдөр 16:00 цагт
Хаана: МУИС-ийн Номын сангийн 502 тоотод
Тус лекц нь сонирхсон хүн бүрд нээлттэй ба Эрхэм хүндэт эрдэмтэн багш, судлаач, магистрант, докторант, оюутан та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
БОЛОВСРОЛ СУДЛАЛЫН ТЭНХИМ