Агаарын чанарын мэдээ дэмжуулах төсөл хэрэгжинэ

Share Button

МУИС-ийн багш, профессор С.Лодойсамбын судалгааны баг өөрсдийн агаарын чанар хэмжих багажтай болж, Улаанбаатар хотын агаарын чанарын мэдээллийг фэйсбүүк болон твиттерээр дамжуулах шинэ төсөл санаачлан хэрэгжүүлж эхэллээ. Уг хэмжих багаж нь хотын агаарын чанарын албаны цуглуулж буй өгөгдлийг автоматаар хүлээн авч боловсруулан энэхүү цэгийн мэдээтэй дундажлан дамжуулах юм.

Төслийг Оюутолгой компани санхүүжүүлэхээр МУИС-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа.

МУИС ийм төрлийн багажтай болж агаарын чанарын мэдээ дамжуулах  нь гадаад дотоодод байгаа хүмүүст Улаанбаатар хотын агаарын чанарын мэдээллийг цаг тухайд нь хүргэх, агаарын бохирдлын талаар олон нийтийн ойлголтыг дээшлүүлэхээс гадна,  оюутнууд өөрсдийн багаж дээр ажиллаж,  эрдэм шинжилгээний ажилдаа ашиглах  бололцоог нээж өгч байгаагаараа давхар ач холбогдолтой юм.

Мөн төслийг дэмжсэн Байгаль орчны яам, Улсын болон Улаанбаатар хотын агаарын чанарын албад, УБ хотын оршин суугчдадаа талархал илэрхийлье.

муис

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар