МУИС-ийн Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтэс, Нүүрсний судалгааны төвтэй хамтран “Цэвэр энергийн технологи ба нүүрс” сэдэвт workshop-ыг өнөөдөр амжилттай зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч А.Галтбаяр, Эрдэм шинжилгээ инновацийн асуудал эрхэлсэн дэд захирал Ч.Ганзориг, ХХИС-ийн багш нар, МУИС-тай хамтран ажилладаг байгууллагууд болон тус чиглэлээр судалгаа хийдэг, үйл ажиллагаа явуулдаг компанийн төлөөлөгчид зэрэг 70 гаруй хүн оролцов.
Workshop-ын үеэр ХХИС, Нүүрсний судалгааны төвийн эрхлэгч Б.Энхсаруул “Шатах ашигт малтмал ба нийлэг шингэн түлш”, “Монгол алт” ХХК-ийн технологийн судалгааны төвийн мэргэжилтэн Д.Оюунболд тус компанийн нүүрс боловсруулалтын төслийн тухай, “Genie Oil & Gas” Inс -ийн техникийн зөвлөх Проф. Yuval Bartov “Шатдаг занар: Эрчим хүчний эх үүсвэр”, МТС-ийн багш С.Лодойсамба “Түүхий нүүрс буруутай юу”, MCS корпорацийн аж үйлдвэрийн төсөл хариуцсан захирал Т.Мөнхтөр Багануур дахь Нүүрс шингэрүүлэлтийн төслийн тухай илтгэл тавьсан юм. Workshop – д оролцогчид хэлэлцүүлэгт маш идэвхитэй оролцож, өөрсдийн санал бодлоо солилцлоо.