”Усны үнэ цэнэ” сэдэвт хичээл заалаа

Share Button

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй “Зөв монгол хүн” шинэчлэлийн хөтөлбөртэй уялуулан, “Байгаль-эх лицей” ахлах  сургуулийн хүсэлтээр БОНХЯамны Сав газрын удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн доктор, профессор И.Батцэцэг тус сургуулийн биологи, газарзүйн гүнзгийрүүлсэн сургалттай 10,11-р ангийн  сурагчдад  усны үнэ цэнийг танин мэдүүлэх, сурталчилах, зөв зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд чиглэсэн  “Усны үнэ цэнэ” сэдэвт хичээлийг энэ сарын 16-ны өдөр заалаа.

Тэрээр хичээлдээ сонирхолтой баримтуудыг дэлгэж, амьдралын зөв дадал хэвшилд уриалсан нь сурагчдад өндөр сэтгэгдэл төрүүллээ. Мөн сургуулийн номын санд байгалийн шинжлэх ухааны холбогдолтой 100 гаруй ном, сурах бичгийг өгсөн юм.

DSCF1284_-_CopyЭнэхүү ажлыг санаачлан зохион байгуулсан Экологийн боловсролын төвийн мэргэжилтэн Ц.Бямбацэцэг, нийгмийн ажилтан Д.Оюунгэрэл нар болон зөв монгол хүн төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулж буй доктор, профессор И.Батцэцэгт талархал илэрхийлье.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар